“Пёончан 2018” Өвлийн Олимп эхлэхэд 46 хоног үлдлээ

Ирэх оны 2-р сарын 9-ний өдөр Өмнөд Солонгосын Пёончан хотноо эхлэх “Пёончан 2018” Өвлийн Олимпийн тасалбарын 60 хувь нь зарагдсан талаар өчигдөр Олимпийг зохион байгуулах хорооноос зарлажээ.

Тодруулбал 1.07 сая тасалбараас 655,500-г дотоодын болон гадаадын үзэгчид аль хэдийн худалдаж авсан байна. Пара Олимпийн хувьд 37 хувь буюу 220,000 тасалбараас 81,000 ширхэгийг зарсан ажээ. 2014 онд ОХУ-ын Сочи хотод болсон Өвлийн Олимпод үзэгчдэд нийт тасалбарын 80 хувийг худалдсан байдаг.

Олимпийг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ли Хи Бьёом “Бид үзэгчдэд хамгийн шилдэг Өвлийн Олимпийг үзүүлэхийг зорьж байгаа тул тасалбарыг өргөнөөр худалдан авахыг уриалж байна” гэжээ.  Тасалбарыг tickets.pyeongchang2018.com болон “Seoul City Hall”, Ганвон дүүргийн удирдах байр, Инчеон, Гимпо нисэх онгоцны буудал, 19 KTX галт тэрэгний буудлаас худалдаж авах боломжтой.

Үзэгчид хотоос Олимп болох газарт үйлчлэх KTX галт тэрэг болон автобусаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй аж.

 


Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …