“ Улаанбаатар сити” хөл бөмбөгийн клуб нь хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг дэмжлээ

“Магнай трейд”  ХХК-ны захирал Г. Дашням , “ Улаанбаатар сити “ хөл бөмбөгийн клубын тамирчид  БЗД-ийн хөгжлийн бэрхшээлтэй  55 дугаар тусгай дунд  сургуульд зочлон,  амжилтаараа тэргүүлэн оны шилдэг сурагчаар шалгарсан  дөчин сурагчдад гарын бэлэг, биеийн тамирын багш нарт хөл бөмбөгийн өмсгөл, 20 ширхэг  хөл бөмбөг гардуулан өглөө.

 Түүнчлэн  “ Магнай трейд”  ХХК-ны ивээн тэтгэдэг  “Улаанбаатар сити”  хөл бөмбөгийн клуб нь МХБХ-ны “ Хүрхрээ” үндэсний дээд лиг тэмцээнд дэд байр эзэлсэн  шагналын сангаасаа 5 000 000 төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын орчинг дэмжин 55 дугаар тусгай дунд сургуульд хандивлахаар болсон байна.

   Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн  55 дугаар тусгай дунд сургуулийн  захирал Ч. Ганбилэг  “ Магнай трейд ” ХХК  Г. Дашням , “ Улаанбаатар сити “ хөл бөмбөгийн клубын тамирчдад  хандан, сургуулийн захиргаа болон хамт олон, сурагчдын өмнөөс халуун сэтгэлийн  үгээ  хэлэн “Талархал” гардуулан өглөө.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …