Дуучин Селена Гомез үеэлдээ хуримын даашинз бэлэглэжээ

Дуучин Селена Гомезын сайн найз, үеэл Приссилла ДэЛеон өнгөрсөн гуравдугаар сард сүй тавьжээ. Үеэлийнхээ хуримын бэлтгэлд дуучин бүсгүй их цаг зарцуулж байгаа гэнэ.

Селена өөрийн 131 сая дагагчтай instagram хуудсандаа “Бид үүнийг амьдралынхаа турш хүлээсэн” гэж бичсэн. Түүний үеэл Приссилла Селенаг хуримынхаа гэрчүүдийн нэг болохыг хүсч байгаа аж.

Харин Селена хуримын гэрчийнхээ үүргээ давуулан биелүүлж үеэлдээ мөрөөдлийн хуримын даашинзыг нь авч өгсөн байна. Приссилла энэ тухай өөрийн instagram хуудсандаа “Хуримын гэрч маань гэнэтийн бэлэг барьж мөрөөдөж байсан хуримын даашинзыг авч өглөө” хэмээн бичжээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.