Бид мартсан Бөртэ чонууд

Монгол Үндэсний Олимпийн хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно 2017 наадам болж өндөрлөлөө. Энэ жил амжилттай, одтой байсан тамирчид маань Бөртэ чонын эзэн болж, баярласан талархсан сэтгэлээ илэрхийлж харагдав. Д.Сумьяа мундаг байсан. Д.Отгондалайгийн амжилттай ч маргах юм алга. Тэгээд ч спортын сэтгүүлчдийн саналыг үндэслэж, Бөртэ чонын эзэнг тодруулдаг учраас энэ жил хамгийн одтой хиймортой байсан нь л цомын эзэн болох учиртай.

Гэвч бидний мартчихсан Бөртэ чонууд эгэл даруухан амьдарцгааж байна. Санал асуулгад ч нэр дэвшээгүй Бөртэ чонууд шүү дээ. Гэтэл бид өдөр бүр тэдний амжилтыг шагшин магтаж байснаа саналаа. Монгол Улсын Гавьяат тамирчин Риогийн олимпийн хүрэл медальт Э.Содномпилжээ 2017 онд дэлхийн цомд хоёр удаа түрүүлж, нэг удаа мөнгөн медаль хүртэв. Мөн Ази тивийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Үнэндээ түүнийг дийлэх хүчтэн энэ бөмбөрцөгт алгаа гэдгийг тэрээр 2017 онд батлаж чадлаа.

Мөн Г.Болор-Эрдэнэ гэх мундаг залуу таеквондоогийн дэлхийн гурван удаагийн аварга болчихсон байна. Гурван удаагийн шүү дээ. Энэ төрөлд Монголын анхны дэлхийн аваргын медалийг Х.Энхтуяа авч иржээ. Энэ бол түүхэн амжилт. Гэвч тэднийг хэнч тоосонгүй.

Пара спортын төрөлд өрсөлдөж, эх орныхоо нэрийг дэлхийн дэлжээнд тунхаглаж, дийлдэшгүй гэдгээ зарлаж чадсан тэднийг Монголын спортын сэтгүүлчид үнэлсэнгүй.  Гарсан ринг бүртээ ялалт байгуулж байгаа Н.Төгсцогтыг, Японы Мэргэжлийн сүмод 40 дэх түрүүгээ авсан Хакухо М.Даваажаргалыг ч мартчихжээ. Эндээс хэдэн сэтгүүлчид маань тулган дотроо л эргэлджээ гэж харагдаж байна. Эсвэл Олимпийн хорооны нэр дэвшүүлэх журамд алдаа байв уу. Ямартай ч бид мартчихсан Бөртэ Чонуудынхаа амжилтыг ядаж бичээд ч болов мөнхөлье.

 


Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …