Дэлгүүр дээрэмдэхийг завдсан цагдаагийн офицер 5-10 жил хоригдож магадгүй

images Энэ сарын 18-ны орой 20:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4-р хороонд байрлах “Толла” дэлгүүрийг дээрэмдэж, орлогыг нь авахыг завдсан цагдаагийн офицерт Эрүүгийн хуулийн 147.2 дахь заалт буюу “бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхийг заналхийлсэн. Ингэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэх зүйл ангиар буруутгаж, эрүү үүсгэжээ.

Тодруулбал, дээрэм хийхийг завдсан цагдаагийн офицер нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгчөөр ажилладаг 33 настай Э гэгч байсан аж. Тэрээр гэмт хэргийг үйлдэхдээ дэлгүүрийн ажилтнууд руу хийн буу гарган сүрдүүлж, орлогоо өгөхийг шаардсан байна. Аз болж дэлгүүрийн ажилтнууд цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдээлж, баривчлуулсан аж.

Одоогоор сэжигтэн Э-д Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэгт буруутган хорьж, шалгаж эхэлсэн байна. Хэрэв түүнийг гэм буруутай гэж үзвэл шүүхээс 5-10 жилийн хорих ял оноох юм байна. 

Л.Бадрах

Ugluu-logo16 - Copy - Copy - Copy - Copy

Санал болгох мэдээ

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдахаар болжээ

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан ял эдэлж байгаа Т.Чимгээ, …