Тансаг Мода агентлаг “Fashion Tv”-тэй хамтарна

Энэ жил 14 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Дубайн Олон Улсын кино наадмын улаан хивсний ёслолд Монгол Улсаас “Тансаг Мода агентлаг” анх удаа оролцжээ. Уг арга хэмжээнд Дубай хотын ханхүү өөрийн биер оролцдог бөгөөд Холливуудын нэрт жүжигчид ирдэг томоохон кино наадам юм. Тус наадам нь 12-р сарын 03-аас 12-р сарын 13-ны өдрүүдэд зохиогдсон бөгөөд 62 Улсын, 300 гаруй кино, түүний уран бүтээлчид оролцжээ.

Монгол Улсаас Мисс монгол аялал жуучлалын холбооны тэргүүн Б.Гантогоо болон Тансаг Мода агентлагийн захирал Б.Уянга, мөн загвар өмсөгч Б.Солонго нар болон Хонгконгын “Film Awards TV” нэг баг болон оролцжээ. Дашрамд дуулгахад наадмын эхний өдөр “Тансаг Мода агентлаг” алдарт “Fashion Tv”-тэй албан ёсоор хамтран ажиллах санал авсан байна. Ийнхүү спортын салбарынхан Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаж биднийгээ баярлуулдаг бол сүүлийн үед хацар гоо охидууд маань дэлхийн нүүр царай болж биднийг баярлуулдаг болжээ.

urlag.mn

 

Санал болгох мэдээ

“Art week-2024” дүрслэх урлагийн долоо хоног арга хэмжээ зохион байгуулагдана

Дүрслэх урлагийн 7 хоног-“Art week” арга хэмжээ нь 2021 оноос Соёлын яамны санаачилгаар Соёлын бүтээлч …