Б.Шижирбат: Бусад орны өрсөлдөгч нарыг айтал хашхирцгаасан та бүхэндээ баярлалаа

Б.Шижирбат “Авьяаслаг Азичууд” нэвтрүүлэгт амжилттай оролцож, олон нийтийн санал хураалтын дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарлаа. Тэрбээр шоуны эхний шатанд үзүүлсэн үзүүлбэрээр “Алтан баззер”-ийн эзэн болж, хагас шигшээд өрсөлдөх шилдэг 24 оролцогчийн нэгээр шалгарсан юм. Улмаар хагас шигшээгээс олон нийтийн санал хураалтын дүнд финалын шатанд үлдэж чадсан билээ. Ийнхүү финалын шатанд шалгарсан шилдгүүд энэ сарын 7-ны өдөр шинэ үзүүлбэрээ үзүүлж шоу нэвтрүүлгийн журмаар ялагчийг өчигдөр орой тодрууллаа. Тус нэвтрүүлгийн ялагчаар Индонезийн оролцогч “The Sacred Riana” нэртэй илбэчин бүсгүй шалгарч 100 мянган долларын эзэн болжээ.

Харин Б.Шижирбат шилдэг дөрөвт шалгарсан талаараа өөрийнцахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрээр “Би дөрөвдүгээр байранд орсон. Яг үнэндээ байна шүү дээ эхний өдрөөс авахуулаад та бүхэн маань нулимсаа цийлэгнэтэл дэмжсэн, ерөөсөө надад хангалттай. Угаасаа ч анхнаасаа финал хүртэл л явбал болоо, мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэе гэж бодож байсан юм чинь. Яалт ч үгүй надаас ч хамаарахааргүй хүн амын тоо гэдэг хэцүүхэн асуудалтай тулгарчих шиг боллоо. Гэхдээ энэ өнгөрсөн хугацаанд хөгшин залуугүй, нам харгалзахгүй, жалга довны үзэлгүйгээр AGTVote8 гэж бусад орны өрсөлдөгч нарыг айтал хашхирцгаасан та бүхэндээ дахин дахин баярлалаа” гэж бичжээ.


Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …