Жинлүүрийн орд:Танд эрч хүч дүүрэн байна

ХОНЬ (3/21-4/19)
Таны материалист бааз суурь ямар түвшинд байгаагаас үл хамааран бүтэлгүй байх бололтой. Ойр дотны хүмүүстэйгээ дэндүү ташаа ойлголцох бололтой. Энэ өдөр сэтгэл тайван бус байж амьдралаа өөрчлөх, холхон явах хүсэл төрнө. Юм худалдан авах, зугаацан цэнгэх зэргээс үргүй зарлага гарна.

ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр тайван бус байдал таны зан чанарыг илтгэнэ. Та зөв гэж бодсон зүйлдээ итгэлгүйгээр түргэн зангаар элдэв үйл хөдлөл хийхээ барих хэрэгтэй. Найдаж буй хүмүүс тань таны санал бодол төлөвлөгөөг дэмжих тул өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээс битгий ай. Хүмүүст өөрийн гэсэн үнэнч туслах яг энэ мөчид ихээхэн хэрэг болно.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Мөнгө, хайр дурлалын дэмжлэг туслалцааны асуудлууд нөлөө бүхий од эрхэсийн ивээлд байна. Хэрэв таны санааг зовоож байгаа зүйл байгаа бол өөрийнхөө итгэдэг хүндээ түүнийгээ уудлан ярь. Амьдрал тийм ч ээдрээтэй биш, асуудлаа хуваалцсанаар асуудлын хагас нь шийдэгдэж ч болох юм. Спортын арга хэмжээ эсвэл гадуур явах ажлаас цаг агаар сайхан байвал та татгалзах хэрэггүй.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Гэр бүлийн зарим асуудал хувийн амьдралаа тэргүүн зэрэгт тавихын чухлыг харуулж байна. Ажил гэрийнхээ аль аль талд нь тал алдахгүй байх нь таны хувьд зайлшгүй чухал зүйл. Өнөөдөр аль нь танд илүү болохыг тодорхойл. Эс бөгөөс энэ хоёрын дунд хавчигдсанаас болж нэлээн хүч зарцуулна. Мөн орон байр, гэр бүл эд хөрөнгийн асуудалд бүрэн анхаарахаас аргагүй болно. Гэр орондоо засвар хийж илүү тав тухтай болгох хэрэгтэй.

АРСЛАН (7/23-8/22)
Өөр улс орон руу томилолтоор удаан хугацаагаар явж магадгүй. Ашигтай санал тавих хүнтэй уулзана. Шинэ ажил эрхлэх, мөнгөний нэмэлт эх үүсвэр олоход од эрхэс таатай нөлөөлнө. Урьд нь хүрч чадашгүй гэж бодож байсан зүйлийг өнөөдөр ядах юмгүй өөрийн болгоно.

ОХИН (8/23-9/22)
Од эрхсийн таагүй байрлал санхүүгийн хүндрэл учрах гэнэтийн тооцоолоогүй зарлага гарахыг зөгнөж байна. Энэ өдөр хийсэн арилжаа наймаа алдагдал хүлээх болно. Зөрчилдөөн үүсч мэдэх тул хүмүүстэй харилцахаас аль болох зайлсхий. Бусдын үгэнд шууд л итгэж болохгүй. Хэрэг явдал ойлгомжгүй байвал шуудхан холд.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өчигдрийн урамтай байдал үргэлжлэх бөгөөд хийх зүйл их байсан ч танд эрч хүч дүүрэн байна. Өөр газар луу явах хэрэг гарч галт тэрэг онгоцны буудал дээр сонирхолтой хүнтэй философи, улс төрийн зэрэг бүх л төрлийн асуудлаар ярилцана. Өнгөрсөн хэдэн завгүй хэдэн хоногийн дараа гэртээ сууж сонирхолтой ном уншин өнгөрүүлэж, аль болох бодит байдлаас зугтахаар хичээнэ.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Эрч хүч буурч, дархлаа суларч магадгүй. Архаг өвчнүүд сэдэрч болзошгүй. Биеийн эсэргүүцлээ сайжруулахын тулд амин дэмүүд хэрэглэ. Нимбэгний шүүс, овъёос, жимсний ханд хүнсэндээ хэрэглэ. Эх эцэг дээрээ очих, тэдэнд туслалцаа үзүүлэхэд тохиромжтой үе. Та мөнгөө сайн үйлсийн төлөө зарцуулах магадлалтай.

НУМ (11/22-12/21)
Санхүү өмч хөрөнгө үнэ цэнэтэй зүйлсдээ онцгой анхаарал хандуул. Энэ бол таны хувьд хувийн нөөц бололцоогоо дүгнэх сайхан боломж. Мөн түүнчлэн таны орлого чинь зарлагаасаа давж байгаа эсэх тооцож үзэх цаг. Мөнгөний зарцуулалтаа тооцоход амар болгохын тул үрэгдсэн мөнгөө одоо нөхөж олбол зохино. Өөрийн доторх хүнээ сонсоход цаг зарцуулж, хэрэв зүүд чинь ердийнхөөсөө илүү амьд, тодорхой байвал бүү гайх, эргэлз.

МАТАР (12/22-1/19)
Хянуур байх өдөр. Түр амсхийхгүй бол таны хүнд хүчир хөдөлмөрөөр олсон мөнгө салхинд хийсч болзошгүй. Хэдийгээр та бусадтай харилцах гайхалтай чадвартай ч үүнийгээ хэтрүүлэх хэрэггүй. Хэрэв та олон нийтийн өмнө яриа хэлэлцээр хийх, худалдаа наймаа эрхлэх эсвэл оюутнуудад лекц тавьдаг бол таны хувцас, бэлтгэсэн зүйлс зохих ёсондоо байгаа эсэхийг шалгаарай.

ХУМХ (1/20-2/18)
Өнөөдөр та гэнэтийн аваар ослоос болгоомжилж анхааралтай явахыг зөвлөж байна. Гэрээсээ хол байгаа хүмүүсийг онцгой аюул хүлээж байж магад. Гэнэт өвдөж болзошгүй. Аялалаар бүү яв. Энэ өдөр хэн нэгэнтэй муудалцах хэрэггүй. Хэн нэгэн таны гаргасан шийдвэрийг эсэргүүцэхэд танд эвгүй санагдах боловч тэвчээртэй байгаарай.

ЗАГАС (2/19-3/20)
Яаруу тэвдүү гэнэтийн үйл хөдлөл нь өнөөдрийн эрч хүчийг тань хий дэмий үрж алдаа эндэгдэл гаргахад хүргэх учраас зан аашаа хянах хэрэгтэй. Хэрвээ тодорхой хугацаанд санаа зовоож байсан дотоод асуудлуудаа нэг тийш болгохоор шийдсэн болд энэ өдөр тохиромжгүй. Харин сэтгэл санаа тайвширч, уур тань гарсан үед асуудлыг шийдвэрлэсэн нь дээр. Бүтээлч багийн спортын төрлөөр хөөцөлдөх нь тун хөгжилтэй байж бие тавирах бөгөөд олонтой харьцах байдлаар уур уцаараа дарах нь тайвшрахад нөлөөлнө.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …