Ж.Батзандан:Б. Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийнэ

БНСУ-д Элчин сайдаар томилохоор нэрийг нь дэвшүүлээд байгаа Б.Хурцын асуудлаар нийтийн сонсгол явуулах санал холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан” Б.Хурцын асуудал бол ганц хүний асуудал биш. Гэтэл нээлттэй сонсгол хийх хүсэлтийг Байнгын хорооноос Байнгын хороо руу шилжүүлээд, иргэдийн өргөдлийг хэлэлцэх бодол алга. Өргөдлийн байнгын хороо өргөдлийг нээлттэй хэлэлцэхийн тулд 900 хүний гарын үсэг аваад ир гээд яриад сууж байна. Энэ УИХ-ын гишүүдийн ихэнх нь барьцаанд байна. Тиймээс гарын үсэг зурсан 22 гишүүн цөөдөхгүй. Бидний тэмцэл өнөө, маргаашдаа мухардалд орж мэднэ. Гэхдээ маргааш өргөдөл бичсэн иргэдийг цуглуулаад, нээлттэй сонсгол хийхээр болсон” гэв.

 

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …