Салют, бенгалын галыг насанд хүрээгүй хүүхдэд худалдан борлуулахыг хориглолоо

Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан ЦЕГ-аас зөвлөмж гаргасан. Энэхүү зөвлөмжийг хүргэж байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор найдвартай такси үйлчилгээ, дуудлагын жолоочийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллаж найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүргэх зэрэг арга хэмжээг боломжит хувилбараар зохион байгуулах

Байгууллага, аж ахуй нэгжийн баярын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа зохион байгуулагч, удирдах албан тушаалтан нар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар зөвлөмж, санамж сэрэмжлүүлгийг олон нийтэд харагдахуйц газарт байрлуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч баярын үйл ажиллагааг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх

Салют, бенгалын гал худалдан борлуулдаг зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуйн нэгжийг насанд хүрээгүй хүүхдэд худалдан борлуулахыг хориглож, аюулгүй ажиллагааны зааврыг худалдан авагч нэг бүрт тарааж ажиллах.Ил задгай иргэдийн гар дээрээс гарал үүсэл, тодорхойгүй салют, бенгалын гал болон ижил төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаж авахгүй байх, гудамж талбай, олон нийтийн газар иргэн зөвшөөрөлгүй пиротехникийн хэрэгслээр буудлага хийхгүй байхыг анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …