“MOON DANCE” хамтлаг Латин бүжгийн ДАШТ-ийн шилдэг 6-д багтжээ

“Авьяаслаг монголчууд-2016” шоуны шилдэг оролцогчдын нэг латин бүжгийн “Moon dance” хамтлаг  Австрийн нийслэл Вена хотод болсон Латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг зургаад багтжээ.

Тэд өнгөрсөн жил Герман улсын Бремэн хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах латин бvжгийн тэмцээнд “Мөсөн хатан” бүжгээр оролцож, тавдугаар байр эзэлж, эх орондоо латин бүжгийн анхны цомыг авч ирсэн билээ.

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …