Жулия Робертс 2017 оны дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр тодорчээ

Америкийн“People” сэтгүүлээс  “2017 оны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр  жүжигчин Жулия Робертсийг  тав дахь удаагаа тодруулжээ.

“Эрин Брокович” киногоороо Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн Жулия “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй” алдрыг дахин хүртсэндээ баяртай байна гэдгээ тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрээр тус сэтгүүлээс “Дэлхийн хамгийн сайхан эрэгтэй” алдрыг хоёр удаа хүртсэн найз Жорж Клүүнид гайхуулах зүйлтэй боллоо хэмээн хошигножээ.1991 онд анх “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй”-ээр тодорч, People сэтгүүлийн нүүрэн дээр гарч байхдаа тэрээр дөнгөж 23 настай байсан ба түүний  тоглосон “Хөөрхөн хүүхэн” кино дэлгэцнээ гараад удаагүй байсан аж.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …