Маяа Ангелоу: “Зөвхөн зөв зүйлийг хий”

Америкийн яруу найрагч, дурсгал бичиг зохиогч, нийгмийн идэвхтэн асан Маяа Ангелоу 1928 онд Америкт төрсөн. 50 жилийн хугацаанд долоон намтар, гурван эсээ, хэд хэдэн яруу найргийн ном гаргажээ. Мөн жүжиг, кино, телевизийн шоуны зохиолууд бичсэн. Тэрээр алдарт:

I’ve learned that people will forget what you said, people will forget what you did, but people will never forget how you made them feel 

If you don’t like something, change it. If you can’t change it, change your attitude 

There is no greater agony than bearing an untold story inside you буюу:

“Хүмүүс юу хэлсэн болон хийснийг чинь мартана. Харин тэдэнд хэрхэн мэдрүүлснийг хэзээ ч мартахгүй”

“Чамд ямар нэг зүйл таалагдахгүй байгаа бол өөрчлөлт хий. Өөрчилж чадахгүй бол өөрийнхөө хандлагыг өөрчил”

“Сэтгэл доторх ямар нэг зүйлээ хэлж чадахгүй байх шиг шаналал үгүй” гэх ишлэлийг хэлсэн хүн билээ.

Маяа хүн өөрийнхөө хамгийн сайнаараа байж чадахын тулд нэг энгийн зүйлийг мөрдөх хэрэгтэй гэжээ. Энэ нь “Зөвхөн зөв зүйлийг хийх”. “Өөрийн зөв гэж бодсоноо хийлээ гээд ашиггүй байж болох ч дотор хүн чинь чамд баярлаж, аз жаргал чинь нэмэгддэг. Бусдад заадаг бол өөрөө зааж байгаа үг шигээ амьдарч чаддаг байх хэрэгтэй. Бусад хүн нэрийг чинь сонсоод “Тэр их сайхан хүн, түүнийг бурхан өршөөг!” гэж хэлдэг байхаар амьдар. Чи амьдралыг утгагүй гэж бодож байна уу? Чи утгагүй гэж яаж мэдэж байгаа юм бэ? Энэ бол чиний амьдрал, чиний ДЭЛХИЙ. Зөв, сайхнаар харах гээд үз. Оролдоод үз. Яг одоо, хаа байгаа газартаа. Тийм ээ. Нөхцөл байдал чинь дээрдэх болно. Дээрдэх ёстой.” гэжээ.



Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …