“Манай цэргийн жавхаа” дуу хөшөөтэй боллоо

ЦДБЭЧ-ын түүхт 85 жилийн ойг тохиолдуулж МУУГЗ удирдаач, хөгжмийн зохиолч Ш.Гун-Аажавын хөгжим, Б.Жалбуугийн шүлэг “Манай цэргийн жавхаа” дууны хөшөөг босгож өнөөдөр нээлтээ хийлээ.

“Манай цэргийн жавхаа” дууны хөшөөний нээлтийн ажиллагаанд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд болон Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын удирдлага, уран бүтээлчид, алдарт “Жаран хар” эрэгтэй найрал дуучдын төлөөлөл оролцлоо.

Хөшөөний зураг, эскизийг ЦДБЭЧ-ын бүжигчин Ц.Батбаярын хүү Ц.Жавхлан гаргаж, хөгжмийн зохиолчийн хүүхдүүд бүтээн босгожээ.

Ш.Гун-Аажав нь 1934 онд Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн бөгөөд одоогоос 60 гаруй жилийн өмнө Цэргийн чуулгад бүжигчин хөгжимчнөөр орж байжээ.

Түүний зохиосон “Гурван булаг”, “Хувьсгалын мөр”, “Халхын голын дурсамж, “Төлчний дуу” зэрэг нийтийн 200 гаруй дуу, “Цэргийн чуулбар”, “Хадлан дээр”,”Дохиогоор” зэрэг 50 гаруй бүжгийн хөгжим, дан хөгжмийн бүтээл , хөрвүүлгүүд нь ард түмний хүртээл болсон байдаг.

Харин “Манай цэргийн жавхаа” дуу 1970 онд бүтээгдсэн бөгөөд тавь гаруй жилийн турш цэрэг эх орны сэдэвтэй бүхий л арга хэмжээний оргил хэсэг байсаар ирсэн гайхалтай бүтээл юм.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …