Жүжигчин О. Цэнгэл Б.Шижирбатад саналаа өгөхийг уриалав

 

“Авьяаслаг Азичууд” шоуны финалын шатанд эх орноо төлөөлөн оролцож буй Б.Шижирбат финалын шатанд шалгарч шилдэг 24 оролцогчдын нэгээр тодорсон билээ. Эхний шатны үзүүлбэрээр “Алтан баззерын” эзэн болж хагас шигшээд оролцох эрхтэй болсон. Улмаар шилдэг есөн оролцогчдын нэгээр тодорч үлдсэн оролцогчид онлайн хэлбэрээр өрсөлдсөн юм. Шүүгчдийн зүгээс шигшээ тоглолтоос шалгарсан 24 оролцогчийг нэгтгэн дүгнэж гурван хэсэгт хуваан найман оролцогчоос хоёрыг шалгаруулах бол үлдсэн хоёр оролцогчийг үзэгчдийн саналаар тодруулах аж.

Тус шоу нэвтрүүлгийн “Гранд финал” буюу шилдэг есөн оролцогчдын үзүүлбэр ирэх сарын 19-нд зохиогдох бөгөөд ялагчаар тодорвол 100 мянган долларын эзэн болох юм.

Тэгвэл жүжигчин О. Цэнгэл цахим хуудсаараа дамжуулан Б. Шижирбатыг дэмжихийг уриалав. Тэрбээр “За тэгээд дэмжээд дэмжээд явцгаана шүү. Ердөө 3 хоног сэгсийтэл сэмбийтэл дэмжицгээе!”гэж бичжээ.

САНАЛ ӨГӨХ ЗААВАР:

  1. Саналаа өгөх хүсэлтэй хүмүүс ганц л хаштаг  # буюу чагт ашигласан пост эсвэл сэтгэгдэл бичнэ. Жишээ нь #AGTVote8 гэж бичих юм байна.
  2. Б.Шижирбатын хувийн дугаар 8 тул та саналаа өгөхдөө #AGTVote8 гэж бичнэ үү. Хэрвээ таны пост эсвэл сэтгэгдэл нэгээс илүү хаштагтай /нэг ижил эсвэл өөр хаштаг эсэх нь хамаагүй/ байвал саналд тооцохгүй гэдгийг анхаараарай.
  3. Та нэг эсвэл түүнээс олон үзүүлбэрт дээд тал нь өдөрт 10 удаа саналаа өгөх эрхтэй.

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …