Х.Хатанбаатар:Оюуны спортын 46 дахь тэмцээндээ амжилттай оролцож 760 медаль хүртлээ

Энэ сарын 6-8-ны хооронд БНХАУ-д зохиогдсон 100 мянган долларын шагналын сантай  оюун ухааны олон улсын тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн дөрвөн эмэгтэй тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нар оюун ухааны спортын тэмцээнд өрсөлдсөн юм.

Тус тэмцээнд  шалгарсан 320 тамирчидтай  насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын  амжилт Гиннесийн номонд бичигдэхээр болжээ.

Энэ тухай Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар цахим хуудаснаа” БНХАУ-ын Шэнжэн хотод зохиогдсон 100.000$-ын шагналын сантай тэмцээнд нийт 320 тамирчид 10 төрлөөр өрсөлдлөө.

Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 4 эмэгтэй тамирчид болох Дэлхийн чансааны 2, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр, Дэлхийн чансааны 6, ОУ-ын Их Мастер Н.Энхшүр, Дэлхийн чансааны 7, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам, Дэлхийн чансааны 22, ОУ-ын Их Мастер З.Цэцэгзул нар насанд хүрэгчид болон өсвөр насны ангилалд тус тус амжилттай өрсөлдөж дэлхийн 5 дээд амжилтыг шинэчилснээс насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын дэлхийн 2 дээд амжилт Гиннесийн номонд бичигдэхээр боллоо.

Мөн 3 өдрийн дараах дүнгээр манай 4 тамирчин нас насны ангилалдаа эхний байруудад шалгаран шагналын сангийн дийлэнхийг нь авч, нийт 9 цомын 5-ыг нь хүртсэнээс гадна ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 8035 оноогоор бүх тамирчдыг ардаа орхин тэргүүллээ.

Ингээд бид Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур, Солонгос, Индонези гэх мэт олон арван улсад оюуны спортын 46 дахь тэмцээндээ амжилттай оролцож олон улсаас нийт 760 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

Баг тамирчдадаа, академийн хамт олондоо, тамирчдынхаа гэр бүлийнхэнд болон тусалж дэмжсэн нийт Монголчууддаа баярлалаа.

Монголын Оюун Ухааны Академийн захирал,
Ой тогтоолтын спортын ОУ-ын шүүгч Х.Хатанбаатар” хэмээн бичжээ.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …