Кит Харрингтон GQ сэтгүүлийн хамгийн “хувцаслалттай ” эрчүүдийн жагсаалтыг тэргүүллээ

Их Британийн GQ сэтгүүлээс жил бүр гаргадаг хамгийн муу хувцаслалттай эрчүүдийн энэ жилийн жагсаалтыг Кит Харрингтон буюу бидний сайн мэдэхээр “Game of thrones” ийн Жон Снөү тэргүүлсэн байна. Ямар нэгэн зүйлийг тэргүүлнэ гэдэг сайн хэдий ч энэ удаад түүнд сайн нэр хүнд авчрахгүйл болов уу. GQ ийн гаргасан тус жагсаалтын үр дүнг Жиоржио Армани, Сир Пол Смит гэх мэт загварын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүд гаргасан бөгөөд Китийн хувцаслалт тэдэнд хэмжээгээ олоогүй санагдсан бололтой.

Энэ жилийн хамгийн муу хувцаслалттай эрчүүдийн жагсаалтад багтсан байгаа бусад алдартнуудаас хальт дурдахад тавдугаар байранд дуучин Morrissey эрэмбэлэгдсэн байгаа бол есдүгээр байрт технологийн суутан Илон Маск бичигджээ.

Энэ жагсаалтын эсрэг нь буюу энэ жилийн хамгийн шилдэг хувцаслалттай эрчүүдийн жагсаалтыг Их Британий жүжигчин Мэтт Смит тэргүүлжээ.

БҮРЭН ЖАГСААЛТ
ХАМГИЙН МУУ ХУВЦАСЛАЛТТАЙ ЭРЧҮҮД
1 –Kит Харрингтон

2 – Пол Мэртон

3 – Шмийр 150

4 – Жэйкоб Рийс Мүгг

5 – Мориссэй

6 – Пюв Дай Пай

7 – Льуи Тэррөү

8 – Маршмэллөү

9 – Илон Маск

10 – Жое Викс

erhvn.mn

 

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл боллоо

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” 16  ангит кино бүтээсэн бөгөөд  киноны эхний бүлгийн 9 …