Р.Эрдоган: Израиль бол хүүхдийн аминд хүрдэг орон

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өчигдөр Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын Иерусалимыг Израилийн нийслэл гэснийг шүүмжилсэн мэдэгдэл хийжээ. Энэ үеэр Эрдоган Израилийг “Террорист бөгөөд хүүхдийн аминд хүрдэг орон” хэмээсэн байна.

Иерусалимыг Израилийн нийслэл гэж үзэх нь Дундад Азийнхны газар нутгийн зөрчилтэй холбоотой маргааныг сэдрээх магадлалтай гэдгийг өмнө нь ерөнхийлөгч Дональд Трампад Йорданы Гадаад хэргийн сайд Аяман Сафади сануулсан.

Эрдоган Туркийн Сивас хотод хийсэн уг мэдэгдэлдээ “Иерусалим хотыг бид нүдний цөцгий шигээ хайрладаг. Энэ хотыг Израиль шиг хүүхдүүдийн аминд халддаг, эзлэн түрэмгийлэгч оронд орхихгүй. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэнэ” хэмээжээ.

Уг мэдэгдэлд хариу болгож Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаняаху өчигдөр “Би Курдишийн тосгонд бөмбөг хаяж, сэтгүүлчдийг хорин, ОУ-ын хоригт нөлөөлдөг Иранд тусалдаг, Газын зурваст олон гэмгүй хүний аминд хүрч буй террористуудыг дэмждэг хүнээс ёс суртахууны талаар лекц сонсмооргүй байна. Тэр бол бидэнд лекц тавих хүн биш” хэмээсэн байна.

Түүнчлэн ноён Бенжамин Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой хийсэн уулзалтынхаа үеэр “Иерусалим манай нийслэл байсаар ирсэн. Хэзээ ч өөр хэний ч нийслэл байгаагүй.” гэж хэлсэн.

 

Дональд Трамп Иерусалимыг Израилийн нийслэл гэж үзсэний дараа Арабын гишүүн орнуудын 22 Гадаад хэргийн сайд цуглаж уулзалт хийсэн. Тэд Трампын хэлсэн үг “аюултай”-н дээр Муслим болон Арабын ертөнцийнхнийг хилэгнүүлж, ОУ-ын хуульд харшлах зүйл болсон гэдэгт санал нэгджээ.

1967 онд болсон Дундад Азийн дайнаас хойш Израиль зүүн Иерусалимыг бүхэлд нь эзэлж авсан. ОУ-ын хуулиар Иерусалимыг “эзлэгдсэн газар” хэмээдэг.

Тэр цагаас хойш Израильчууд Иерусалимыг “мөнхийн, хуваагдашгүй” нийслэл гэж үзсэн бол Палистинчууд Иерусалимын зүүн хэсгийг ирээдүйд буцаж бие даан гарч, төрт улсын нийслэл болно хэмээж байгаа юм.

 


Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …