Нумынханы удирдан зохион байгуулах чадвар өндөр байна

ХОНЬ (3/21-4/19)
Түрүү сард эхэлсэн төсөл амжилттай үргэлжилнэ. Үйлдвэрлэлийн харилцаанд анхаарлаа хандуул. Одоогийн ойрын зорилго илүү том ажил хоёрын нэгийг сонгох хэрэгтэй болно. Таны ажил бусдад ч гэсэн ашигтай гэдэгт итгэлтэй бай. Өөдрөг үзэлтэй байхад танд юу ч саад болохгүй.

ҮХЭР (4/20-5/20)
Ажил дээрээ санаачилсан зүйл чинь амжилт олоход тун ойр байна. Энэ нь таны нөөц боломжийг нилээдгүй шавхах бололтой. Энэ сарын сүүлээр ээлжийн амралтаа авах талаар бод. Ганц бие хүмүүст хайр дурлалын адал явдал учрах болон сайн зүйлүүд ирнэ. Чухал найзуудтайгаа баярын сайхан үдшийг өнгөрөөх төлөвлөгөө зохио. Гадаад үзэмжиндээ анхаар. Хайртай хүнийхээ төлөвлөгөөг сонсохгүйгээр өөрийн санаагаа тулгахгүй байх нь хамгийн ухаалаг сонголт.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Та дүрэм журмыг хаян, эрсдэл авахыг хүснэ. Гол ажил хэргээ хойшлуулсан, нэг хэвийн тогтсон зүйлтэйгээ урагшлах нь ухаалаг хэрэг юм. Та хүлээх хэрэгтэй. Учир нь эцсийн шийдвэр гарах мөчид таны ухамсар тань цаг нь болсныг хэлж өгөх болно. Сурч, мэдэх цаг дууссаны дараа эрдэм номын ертөнцөд орох ба өөрийн санхүү, оюун ухаан, биеийн нөөцөө хамгаалахын тулд ажил дээр яаран гарахаа хязгаарлах хэрэгтэй.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Од эрхэс таны романтик хамтрагчийн талаарх мөрөөдлийг бодит болгоно. Хэн нэгний халуун дулаан шивнээ үгс болон магтаалд хэт туйлширч асуудалд орно. Өнөөдрийн их ажлын ард суух санал ирвэл хүлээж ав. Цагийг таатай өнгөрүүлэх нь шинэ хамт олон дунд таны холбоог сайжруулна. Танд амттай үгс эсвэл оройн хоолноос илүү хайртын тань тэврэлт хэрэгтэй.

АРСЛАН (7/23-8/22)
Төлөвлөгөө ба сэтгэл санаа үе үе өөрчлөгдөх нь сарын хоёрдугаар хагаст харилцан ойлголцолд саад болно. Сарын хоёр дахь арав хоногт хань, үр хүүхдүүдийнхээ төлөө санаа зовоох асуудал гарч ирнэ. Та бусдын төлөө амьдарч, түүндээ бүхнийг даатгаж, түүний хүслээр төлөвлөгөө өөрчилж үүнээсээ баяр баясгалан авна гэж юм байх вэ.

ОХИН (8/23-9/22)
Ялимгүй дургүйцэл хүртэл бүтээмжинд тань саад болж мэднэ. Та тайван байж өөрийгөө удирдаж чадах ч бусад хүмүүс тантай адил байхгүй. Одоо л жинхэнэ өөрийн удирдах чадвараа бусдад үзүүлэх цаг. Таны хамтрагч найзууд эсвэл дарга удирдлага тань нөхөрсөг эелдэг байдлыг мэдэрч юу хэлэхийг сонсоход бэлэн байна. Судлан шинжилсэн шинэ төлөвлөгөөнүүдээ дараа онд хэрэгжүүлэхэд бэлэн болго.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Та өнөөдөр их азтай байна. Ялангуяа мэргэжлийн тал дээр өсөхийг эрмэлзэж байгаа бол урагш алхана. Захирал юм уу бусад эрх мэдэл бүхий хүмүүстэй уулзвал үр дүнтэй байх бөгөөд зарим жинлүүрт энэ нь байр сууриа өсгөх юм уу цалин нэмэгдэнэ гэсэн үг. Хувиараа аж ахуй эрхэлдэг бол тусгай олон нийтийн арга хэмжээ зохиох юм уу зар сурталчилгааны компанит ажил явуулах хэрэгтэй. Хэрэв тууштай хүчин зүтгэл гаргах юм бол гойд сайн үр дүн гарах болно.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Ажилдаа хоцорч улмаар удирдлагаасаа зэмлэл хүлээнэ. Сайн унтаж ав. Ажил үүргээ нямбай гүйцэтгэ. Хамтрагч нар ажилд чинь маш их тусламж үзүүлэх бөгөөд бусдад бага зэргээр сээтгэнэх эсвэл татагдахыг үгүйсгэхгүй. Үүнээс болж таны сэтгэл эргэх учир гэр бүлийнхэн чинь үймж эхэлнэ.

НУМ (11/22-12/21)
Сэтгэл хөдөлгөсөн драм чиний эрч хүчийг нэмнэ. Нумынханы удирдан зохион байгуулах чадвар өндөр байна.Тиймээс чухал зорилгын төлөө бусадтай хамт ажиллах нь амжилттай байх болно. Албан ёсны зарим зүйлийг хүлээн зөвшөөрүүлнэ. Жүжигчин хүний хувьд шагнал авч чадахуйц шилдэг бүтээл туурвина. Таны амьдралд эрхэс одод боломж бололцоог авчирсаар л байна. Хэд хэдэн гэнэтийн зүйлүүд таны амьдралыг гэрэлтүүлж, нумын ихэнхи нь амьдрал сайжирч байгааг мэдэрнэ.

МАТАР (12/22-1/19)
Гар урлал нь эцэг эхчүүдэд баяр баяслыг авчирч хүүхдүүдтэйгээ цугтаа ажиллах боломжыг олгоно. Таны оюун ухаан, бие махбодод шинэ эрч хүч өгч, маргааш ямар ч асуудалтай нүүр тулахад бэлэн болно. Ойр дотнынхонтойгоо үнэнч байж, илэн далангүй ярилц. Мөн хамтын зорилго, хайрыг тань хүрээлэн буй орчны тухай ярилцахыг хичээ.

ХУМХ (1/20-2/18)
Урлаг, спортын ажил эрхэлдэг хүмүүст амжилт ирнэ. Уралдаан тэмцээнд оролцвол түрүүлэх магадлалтай. Зоригтой бай. Чадвараа харуул. Гэрээ хэлцлийг болгоомжтой авч үзээрэй.

ЗАГАС (2/19-3/20)
Өнөөдөр хийх зүйлүүд тань төлөвлөсний дагуу явагдахгүй ч гэлээ маш хөгжилтэй зугаатай байх болно. Энэхүү нөлөөлөл нь та болон таны уулзсан хүмүүсийн хоорондын зохицолд сайнаар нөлөөлөх бөгөөд таны ажил хэрэг саадгүй бүтэх болно. Гэрлэлт болон бусад хайр дурлалын холбоо харилцаандаа та өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг хялбархан илэрхийлж чадах бөгөөд бие биенээ илүү сайн ойлгож романтик байдал тань сайжрах болно.

Санал болгох мэдээ

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …