Бизнесээ орхиж Тайландад лам болсон Польш залуугийн түүх

Руберт Дрозд өмнө нь Польш, Орост амжилттай бизнес эрхлэгч байсан. Гэвч карьераа орхиж лам болохоор шийдсэнийгээ аз жаргалаа олохын тулд хийсэн үйлдэл хэмээн тайлбарлажээ. Тэрээр Тайландын “Vipula Dhamma” хийдийн лам болоод 10 жил болжээ.

Хийдэд суухынхаа хажуугаар Дипабаван бясалгалын төвд багшилдаг. Тэгвэл чухам юу түүнийг уулын хийд рүү явахад хүргэв?

Руберт Варшавт төрсөн. Энгийн ажилчдын гэр бүлд өссөн түүний хүүхэд нас нь бусдын л адил өнгөрсөн. Их сургуулиа электроникийн инженерийн чиглэлээр төгсчээ. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй ба брокер дилерийн компанид ажилд оржээ.

Хэсэг хугацааны дараа Орос руу явсан. Тэнд очоод Оросууд түүний бизнест зарим шаардлагыг тавихад юу ч ойлгохгүй байгаа мэт дүр үзүүлдэг байв. Руберт төд удалгүй Санкт-Петербургт байр, машин авч тансаг амьдралаар амьдрах болов.

Гэвч ажил нь түүнд баяр баяслыг өгөхгүй байгааг мэдэрч эхлэв. Эхнэрээсээ салж, таксины жолооч хийж эхэлжээ. Энэ үеэр бясалгал сонирхох болсон Руберт Буддизмыг судалж эхэлжээ. Сонирхол нь гүнзгийрсэн Руберт Бурхны шашны лам болохоор шийдсэн байна.

Тэрээр “Бурхны шашинд ягшмал онол байдаггүй нь надад таалагддаг. Хүн хүслээ барьж чадсанаар аз жаргалтай байж чадна. Цаашлаад хүмүүс Христ, Лал, Буддист гэж өөрсдийгөө нэрлэж, зөрчлүүд бий болдог. Ингэж дэлхийн хүмүүс хуваагддаг. Энэ нь надад таалагддаггүй. Хүнд зөвхөн зорилго нь л чухал болоход эргэн тойрны зүйлсдээ анхаарал бага хандуулж эхэлдэг.” хэмээсэн.

 


Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …