Photo by Koji Hirano

Японы рок од орчин үеийн кимоногийн загваруудыг урлажээ

Японы рок хамтлагуудаас хамгийн алдартай X-Japan хамтлагийн ахлагч Ёошики Хаяаши хөдөлмөрч, хичээнгүй нэгэн билээ. Тэрээр энэ жил “Amazon Fashion Week Tokyo 2017”-д өөрийн урласан кимоногийн загваруудаа толилуулсан байна. Хөгжмийн зохиолч, бөмбөрчин, төгөлдөр хуурч, продюсер, дизайнер, бизнес эрхлэгч тэрээр хамтлагийнхаа логотой дарсыг үйлдвэрлэдэг.

 

Ёошики 1965 оны 11 сарын 20-нд Японы Чиба хотод мэндэлсэн. Түүний ээж нь төгөлдөр хуурын багш байсан учраас таван настайгаасаа төгөлдөр хуур тоглож сурсан байдаг. Мөн хөгжмийн эвсэлтэй хүү байсан учраас 10 настайдаа бөмбөр тоглож сурсан.
Ёошикиг 10 настай байхад эцэг нь амиа хорлосон юм. Энэ явдал бяцхан хүүд маш хүндээр тусаж, цаашдынх нь амьдралд ч их нөлөө үзүүлсэн. Хожмоо тэр аавдаа зориулж алдарт Tears дуугаа бичсэн гэдэг.

Сэтгүүлч “Хамтлагаа анх байгуулахдаа ийм хол явна гэж төсөөлж байсан уу?” хэмээн асуухад

“X Japan-ийг би анх үүсгэн байгуулахдаа Tokyo Dome-д тоглоно гэж огтхон ч төсөөлж байгаагүй. Budokan ордон бол харин санаанд багтаж байлаа. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бид цаашаа явж болох юм байна гэдгийг ухаарч эхэлсэн. Яг л шат шатаар ахиж байгаа мэт.” хэмээн хариулсан.

 


Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …