Супер баатар Крис Хемсвортын талаарх сонирхолтой баримтууд

Өдгөө 30-аад кинонд тоглосон Австралийн жүжигчин, Холливудын од, серфинг, хөл бөмбөгийн хорхойтон, бидэнд “Thor” киногоороо танигдсан Крис Хемсворт хамгийн анх 2007 онд төрөлх хотоо орхин Холливудэд нүүн ирж байжээ. Өдгөө тэрээр 34 настай бөгөөд гурван хүүхдийн эцэг.

Тэрээр Испанийн модель, жүжигчин, кино найруулагч Элса Патакитай гэрлэсэн. Бага насанд нь түүнийг Кип хэмээн дууддаг байж. Австралийн Сидней хотод жүжигчний мэргэжлээр суралцсан. 2011 онд Cosmopolitan сэтгүүл түүнийг “Хамгийн зоригтой, хөгжилтэй” хүмүүсийн тоонд оруулсан.

Тэрээр жүжигчин болоогүй бол зохиолч, юм уу кино найруулагч болох байсан гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Өмнө нь серфингийн хэрэгслийн дэлгүүр, барилга дээр ажиллан, хоол зөөгч бармен хийж байсан аж. Крис 190 см өндөртэй. “The Cabin in the Woods” нэртэй аймшгийн кинонд дүр бүтээсэн.

Крис эхэндээ бусад залуу жүжигчний адил сонгон шалгаруулалтуудаар “хэсч”, өөртөө тохирох дүрийг олтол нэлээд урт замыг туулсан байдаг. Хамгийн сонирхолтой нь тэр Marvel-ын алдарт супер баатрын дүрийг өөр жүжигчинд бараг л алдах шахсан гэдэг.

Учир нь сонгон шалгаруулалтын үеэр Крис сандарч тэвдэн, дүрийнхээ текстийг өөрийн хүссэн шигээ уншиж чадаагүй гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ярьж байсан удаатай. Азаар түүний төгс гэж хэлж болох гаднах төрх, мөн киноны уран бүтээлчдэд их цалин шаардахааргүй залуу жүжигчин хэрэгтэй байсан нь Крис Хемсвортыг домогт гардаг шуурганы бурхан гэгдэх “Thor”-ын дүрийг өөрийн болгоход нь тусалжээ.

Крис мөн өөрийн тэсвэр тэвчээр, жүжигчний чадвараа Рон Ховардын бас нэгэн кинонд дахин харуулж чадсан юм. “In the Heart of the Sea” кинонд тоглохын тулд булчинлаг, биерхүү Крис өдөрт ердөө л 500 калори агуулсан хоол идэж, бараг л 10 кг жин хассан гэдэг.

Крис Хемсворт дэлхий даяар маш олон шүтэн бишрэгчтэй болсон нь түүний хөгжилтэй, нээлттэй зан чанартай салшгүй холбоотой. Хэдийгээр тэрээр супер од болсон ч олон тооны шүтэн бишрэгчтэйгээ яг л найзтайгаа уулзсан мэт нөхөрсөг харилцаж чаддаг гэдгээрээ алдартай. Тэрээр Forbes сэтгүүлийн хамгийн өндөр цалинтай жүжигчдийн жагсаалтад багтаж байна.

Крис Хемсвортын ишлэлүүд:

-Минут өнгөрөх бүр ирээдүй өнгөрсөн цаг болдог.

-Ээж минь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч учраас тэднийг хүндлэх хүндлэл сэтгэлд минь бага байхаас суусан.

-Хөвгүүд гэртээ супер баатар болж тоглох дуртай байдаг. Том болоод кинонд супер баатарын дүр бүтээнэ гэдэг сайхан хэрэг.

 

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …