Дональд Трампын “итгэл найдвар” хэн бэ?

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шадар туслахуудын нэг Хоп Хикс гэх 28 настай туслах бүсгүйн талаарх хэд хэдэн баримтуудыг хүргэе. Тэрбээр АНУ-ын Цагаан ордны даргаар 10 жил ажилласан Энтони Скарамуччиг орлогч бөгөөд улс төрийн алба хашиж байгаагүй бүсгүй юм. Түүнийг яагаад ерөнхийлөгчийн туслахын албанд томилогдсон нь тун гайхмаар.

Х.Хикс бүсгүй сургуулиа төгссөнийхөө дараа Иванка Трампын туслахаар ажиллаж эхэлжээ. Тэрээр Иванкагийн туслах хийх явцдаа итгэлийг олж гэр бүлийн туслах, хувийн зөвлөхөөр ажиллаж байж. Үүний дараа ерөнхийлөгчийн сонгуулийн штабт ажиллаж Трампын багт хүчин зүтгэх болжээ.

Ингээд Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдож 28 настай Хикс бүсгүй шадар туслахуудын нэг нь болсон аж. Х.Хикс бол ерөнхийлөгчийн туслахуудаас хамгийн өндөр цалинтай дээр цагаан ордны бүхий л арын албаны ажлыг залгуулдаг нэгэн юм. Трамптай гар нийлэн ажиллаж эхэлсэн цагаас хойш түүнийг “Итгэл найдвар” гэж хочилдог болжээ. Өсвөр насандаа загвар өмсөгч байсан тэрбээр өдгөө АНУ-ын томоохон эрх мэдэлтнүүдийн тоонд хэдийнээ багтах болсон байна.

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …