Д.Трампын шийдвэрийг эсэргүүцэн гацуур модны гэрлийг унтраажээ

Есүс Христийн төрсөн газар гэгддэг Иордан голын баруун эрэгт орших Вифлеем хотын Ариун сүмийн дэргэдэх зул сарын баярын гол гацуурын гэрлийг палестинчууд унтраажээ.

“Иерусалим пост” сонины мэдээлснээр, уг хэрэг нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иерусалимыг “Израилийн нийслэл”-ээр хүлээн зөвшөөрснийг эсэргүүцэж буйн илрэл бололтой. Христийн мэндэлсний баяраар гацуурын гэрлийг дахин асаах эсэх нь тодорхойгүй байна гэж орон нутгийн албаны хүмүүс мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр буюу лхагва гарагт Иерусалимыг “Израилийн нийслэл”-ээр хүлээн зөвшөөрч байгаагаа зарлахын сацуу Тель-Авив хот дахь АНУ-ын Элчин сайдын яамыг Иерусалим руу шилжүүлэхэд бэлтгэнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж:montsame.mn

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …