Белла Хадид хуучин найз залуутайгаа нууцаар болзож эхэллээ

Bella Hadid and The Weeknd

Хоёр долоо хоногийн өмнөөс The Weeknd, Селена Гомез нарын салсан нь нийтэд ил болсон. Селена хуучин найз залуу, дуучин Жастин Бибертэй болзож буй хэд хэдэн зураг нь интернэтээр явж, тэдний эргэн нийлсэн болох нь баттай боллоо.  Үүний дараа Белла Хадид, The Weeknd нарыг эргэн нийлсэн гэх мэдээлэл гарч эхэлсэн юм. 

Тухайлбал Белла Хадид өнгөрсөн долоо хоногт US weeky сонинд шинэ жилийн тусгай дугаарт ярилцлагад оржээ. Энэ үеэр Белла Хадид экс найз залуутайгаа харилцан бичиж, заримдаа Face time-р холбогдож байгаа гэж хэлжээ. Зарим эх сурвалжуудын дурдсанаар Белла одоог  хүртэл хуучин найз залуудаа хайртай хэвээр гэдгийг онцолж байна. Хамгийн сүүлд сарын өмнө хосуудыг нууцаар болзсон зургийг папарицичид ил болгожээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.