Б.Шижирбатын финалын үзүүлбэр цацагдлаа /видео/

Canion Shijirbat-н зураг.

“Авьяаслаг Азичууд” шоуны финалын шатанд эх орноо төлөөлөн оролцож буй Б.Шижирбат финалын шатанд шалгарч шилдэг 24 оролцогчдын нэгээр тодорсон билээ. Эхний шатны үзүүлбэрээр “Алтан баззерын” эзэн болж хагас шигшээд оролцох эрхтэй болсон. Улмаар шилдэг есөн оролцогчдын нэгээр тодорч үлдсэн оролцогчид онлайн хэлбэрээр өрсөлдсөн юм. Шүүгчдийн зүгээс шигшээ тоглолтоос шалгарсан 24 оролцогчийг нэгтгэн дүгнэж гурван хэсэгт хуваан найман оролцогчоос хоёрыг шалгаруулах бол үлдсэн хоёр оролцогчийг үзэгчдийн саналаар тодруулах аж.

Тус шоу нэвтрүүлгийн “Гранд финал” буюу шилдэг есөн оролцогчдын үзүүлбэр ирэх сарын 19-нд зохиогдох бөгөөд ялагчаар тодорвол 100 мянган долларын эзэн болох юм.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.