Кейт Миддлтоны 103 жилийн түүхтэй титэм

Английн гүнж Кейт Миддлтон чинээлэг бизнесмений энгийн нэгэн охин ч язгууртан гэр бүлийн гишүүн болж чадсан. Түүний өмссөн хувцас бүхэн олны мэлмийг мялааж, бүсгүйчүүд санаа аван, өмсөх хувцсаа сонгох нь бий. Ерөнхийдөө түүний өмссөн зүйлс нь шинэхэн трэнд болдог юм.

Тэгвэл өнгөрсөн мягмар гаригт Кейт Миддлтон хатан хаан Викториагийн Букингхамын ордонд хийсэн. өвлийн үдэшлэгт Диана гүнжийн зүүх дуртай байсан титмүүдийн нэгээр гангарчээ.

Уг титмийг Кейт 2015 онд анх зүүсэн юм. Хоёр дахь удаагаа 2016 онд Букингхамын ордонд болсон цайллагад улаан даашинзтай хослуулж зүүсэн.

Мөн өнгөрсөн долдугаар сард Испанийн хаан, хатанг хүлээж авах оройн зоогонд зүүсэн юм. Энэ үеэр гүнж ягаан өнгийн даашинз өмссөн байсан.

Уг титмийг анх 1914 онд хатан хаан Мэрид зориулж хийсэн байдаг.

 

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …