Хүчирхийллийн эсрэг “Цагаан тууз” аянд Налайх дүүргийн ЗДТГ-ын хамт олон нэгдлээ

Дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.
Манай Улс 1998 оноос тус аянд нэгдсэн байна. Энэхүү аяны зорилго нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар тэднээр дамжуулан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх явдал бөгөөд аянд оролцогчид нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” гэдгээ илэрхийлдэг.
Энэ онд дэлхийн улс орнууд “Өрх гэрийн амар амгалангаас дэлхий нийтийн энх тайван руу” уриан дор тэмдэглэж байгаа бол манай улс “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдөр Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон энэ цаг мөчид бүгд “Цагаан тууз” зүүж энэхүү аяныг дэмжин оролцож “Хүчирхийлэлд үгүй гэж” хэллээ.

Налайх дүүргийн ЗДТГ

Санал болгох мэдээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, …