Наоми Кэмпбеллийн мөнхийн залуу ээж

Хар ирвэс хочит Английн загвар өмсөгч, супермодель Наоми Кэмпбелл өдгөө 47 настай. Түүний ээжийг Валери Моррис Кемпбелл гэдэг бөгөөд 65 настай. Өмнө нь загвар өмсөгч, баллетын бүжигчин байсан.

Ноами ээжийнхээ авьяас, гоо үзэсгэлэнг бүгдийг дууриасан гэдэг. Тэрээр өнгөрсөн Мягмар гаригт  Лондон хотод болсон “Fashion awards” буюу загварын шилдгүүдийг нэг дор цуглуулсан шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд ээжтэйгээ хамт оролцжээ.

Энэ үеэр түүний ээж залуу бүсгүй шиг л харагдсан. Валери өөрийн instagram хуудсандаа “Би охиноороо үргэлж бахархдаг. Шагнал хүртсэн бүх загварынхандаа баяр хүргье! Тэд үүнийг хүртэх гавьяатай.” гэж бичжээ.

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …