Олимпийн наадамд бэлгэвч тараах “уламжлал” 1988 оны Сөүлийн олимпоос эхтэй

17/12/07 01:06

 

Олимпийн наадмаар олон орноос очсон шилдгийн шилдэг тамирчид өөр хоорондоо хурд хүчээ сорин өрсөлдөхийг дэлхий нийтээрээ сэтгэл догдлон үздэг билээ. Тэгвэл Олимпийн наадмаар бэлгэвч тарааж ирсэн “уламжлал” байдаг. Лондон 2012 Олимпийн наадам эхлэхийн өмнө наадмын зохион байгуулагчид тамирчдад олон тооны бэлгэвчийг тарааж байсан.

Наадмын зохион байгуулагчид нэг тамирчинд дунджаар 15 буюу нийт 150,000 бэлгэвч тараасан байна. 2000 оны Сиднейд болсон Зуны Олимпод  90,000 бэлгэвч тарааж байсан бол 1992 онд Барселона хотод болсон зуны Олимпод 90,000 бэлгэвч тараасан.

Олимпийн наадамд бэлгэвч тараах “уламжлал” 1988 оны Сөүлийн олимпоос эхтэй. Тухайн үед 8,500 бэлгэвч тараасан байдаг. 2008 оны Бээжингийн олимпийн үеэр бэлгэвчний уутан дээр “Faster, higher, stronger” буюу “Илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй” гэж бичсэн байжээ. Энэ үеэр 100,000 бэлгэвч тараасан.

Тэгвэл 2016 оны ОУ-ын 10,500 тамирчин оролцсон Риогийн олимпийн эргэн тойронд сонирхолтой үйл явдлууд өрнөж байсны нэг нь 41 автомат машинаар 450,000 бэлгэвч тараасан явдал. Үүнд 100,000 эмэгтэй, 350,000 эрэгтэй бэлгэвч байсан бөгөөд тамирчин бүрт 42 ширхэг ногдсон. Үүнээс гадна 175,000 тос бэлтгэсэн.

Бразил улс хүний дархлал хомсдлын вирус/ДОХ-ын халдвар авсан хүний тоогоор дэлхийд дээгүүрт ордог юм. Тус оронд халдвар авсан 730 мянга орчим хүн байдаг бөгөөд Эрүүлийг хамгаалах яам жил бүр 600 сая гаруй бэлгэвч үнэ төлбөргүй тараадаг ажээ.

 

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


+ 3 = 12