Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: ОУВС-аас 5.5 тэрбум доолын буцалтгүй тусламж үзүүлнэ гэж амласан

Холбоотой Зураг

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар зарим мэдээлийг өглөө.

Тэрбээр “Арилжааны банкуудтай холбоотой иргэдийн мэдээллийг татварын байгууллагаар дамжуулж авч байх, олон улсын стандартад нийцсэн шаардлагууд тавигдаж байгаа. Үүнтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаан дээр сайдуудын саналыг аваад оруулах гэж байна.

Европын холбооны орнууд өөрсдийнхөө иргэдтэй холбоотой мэдээллийг манай татварын байгууллагаар дамжуулж авах хүсэлтэй байгааг зөв гэж бодож байна. Манай улс татварын мэдээллийн хувьд ил тод бус байна гэдэг нь анхаарал тавих шаардлагатайг харуулж байна. Түүнээс биш офшор бүстэй хамаагүй асуудал.

12 дугаар сарын 15-ны өдөр Олон улсын Валютын сангийн зөвлөл манайд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийнхөө талаар ярилцахаар шийдсэн. Олон улсын валютын сангийн хөтөлбөр 5.5 тэрбум долларын буцалтгүй тусламж олгохоор амалсан байгаа.

Зөвхөн Валютын сангийн хөтөлбөрөөс гадна Япон, Солонгос, Мянганы сорилтын сан, Дэлхийн банкны өгч байгаа бусад зээл тусламж дагаад зогсоно гэсэн үг. Тиймээс улсын төсөвт хориг тавьсан асуудлыг даруй шийдэх шаардлагатай” гэлээ.

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …