Сэтгүүлчийг хөнөөсөн гэмт хэрэгт 10 хүнийг сэжигтнээр татаж баривчилжээ


Сицил болон Хойд Африкийн дунд орших Мальта улсын эрэн сурвалжлах сэтгүүлч Дафне Карауна энэ оны 10 сарын 16-нд автомашинтайгаа дэлбэрч амиа алдсан хэрэг гарсан билээ. Тэрээр өөрийн улсын улс төр, бизнесийн хэд хэдэн хүнтэй холбоотой авилга, албан тушаалын наймаалцлын талаар мэдээлэл бэлтгэж, Панамыг тойрсон асуудлуудтай холбоотой баримтуудыг дэлгэж байсан юм.

Цагдаа нар уг хэргийг улс төрийн зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үзсэн. Харин уржигдар Мальтийн цагдаа нар энэхүү аллагад сэжиглэн 10 эрэгтэйг баривчилсан болохыг Ерөнхий сайд Иосеф Мускат мэдэгджээ. Өмнө нь дээрмийн хэрэг үйлдэж байсан хоёр хүнийг уг хэргийг бусдаасаа илүү үүрэгтэй үйлдсэн гэж сэжиглэсэн аж.

Тэд бүгд Мальтийн иргэд бөгөөд урьд нь ял эдэлж байсан хүмүүс аж. Цагдаа нар эдгээр хүнийг байцааж эхэлсэн. Хэд хэдэн хүн уг хэрэг мафийнхнаас хэн ч гээд өөрсдөөр нь оролдвол юунд хүрч болохыг сануулсан дохио байж болзошгүй хэмээсэн.

Америкийн Холбооны Мөрдөх Товчоо мөн уг хэргийг шалгаж байгаа ба хэргийг нарийвчлан шалгах тусам ээдрээтэй болж байгааг зарим албаны эх сурвалж дурджээ.

 


Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …