Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 3 дугаар хурал боллоо

Ganbold Bayana-н зураг.

Өнөөдөр нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 3 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанд НИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга С.Амарсайхан оролцов. Тэрээр хэлэхдээ нийгэмд ноцтой хохирол учруулж, сөрөг үр дагварыг үүсгэдэг олон төрлийн гэмт хэрэг болон гэмт хэргийн шинжтэй болзошгүй осол, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд Нийслэлийн төр, захиргааны шат шатны байгууллагуудын ажлын уялдаа холбоо, харилцан хамтын ажиллагаа, нэгдмэл бодлого, ажилтан албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, ёс зүй, ажлын хариуцлага хамгийн чухал үүргийг гүйцэтгэнэ.
Нийслэлийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй стандартын шаардлагыг хангуулах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Аж ахуйн нэгж байгууллагуудад 563 мэдэгдэл, 773 зөвлөмж, 253 сургалт хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийж ажилласантай холбоотойгоор ослын хэмжээ өмнөх онуудтой харьцуулахад тодорхой хувиар буурсан хэдий ч бид тайвшрах ёсгүй. Цаашид мэргэжлийн хяналтын байгууллагаас төрийн болон төрийн бус байгуулагуудтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлаа уялдаа холбоогоо улам сайжруулан, хамтран ажиллаж, нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл хангана гэдэгт итгэж байна гэлээ гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

 Ganbold Bayana-н зураг.

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …