Сара Сампайоны талаарх таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

17/12/06 01:23

Португалийн загвар өмсөгч Сара Сампайог бид “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг гэдгээр нь мэднэ. Тэгвэл түүний талаарх зарим дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

-Сара Сампайогийн бүтэн нэр нь Сара Пинто Сампайо.

-1991 оны долдугаар сарын 21-нд төрсөн.

-Португалийн шилдэг загвар өмсөгчийн шагналыг 2011, 2012, 2014, 2015 болон 2016 онд хүртсэн.

-15 наснаасаа хойш загварын ертөнцөд хөл тавьсан аж. 16 настайдаа загварын тэмцээнд оролцсон.

-2007 онд 16 настайдаа “Cabelos Pantene” үс арчилгааны бүтээгдэхүүний сурталчилгааны тэмцээнд түрүүлсэн.

-Үүний дараа Португалийн зар сурталчилгаануудад тоглож эхлэв.

-Энэ үеэр эцэг, эх нь ахлах сургуулиа заавал төгсөхийг шаардсан байна.

-Ахлах сургуулиа төгсөөд Лиссабоны Их Сургуульд элсэн оржээ.

-Их сургуулийнхаа хажуугаар редакторын ажил хийдэг байв.

-2015 онд “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр болсон.

-2016 онд Францын нийслэл Парист болсон “Victoria’s Secret”-ийн шоунд оролцсон.

-Португалийн Vogue сэтгүүлийн covergirl болсон.

-Үүний дараа L’Officiel, Vogue, Marie Claire, Glamour, Elle, Harper’s Bazaar, GQ, Telva-гийн нүүр царай болжээ.

-Үүний дараа загварын карьер нь өсч 2016 онд Elie Saab, Jean Paul Gaultier, Balmain, Mugler, Emanuel Ungaro, Giambista Valli, Redemption, Miu Miu, Tommy Hilfiger, Tory Burch, Jeremy Scott, Marc Jacobs, Alberta Ferreti, Francesco Sconamiglio, Phillipp Plein, Moschino, Ermanno Scervino, Dolce & Gabbana, Missoni Sportmax зэрэг олон брендийн загварын шоунд загвар өмссөн.

-Мөн оны тавдугаар сард Америкийн нэр хүндтэй Maxim сэтгүүлийн нүүрэнд зураг нь гарсан.

 

 

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


7 − = 6