Өрхийн эмч, ажилтнууд засгийн газраас олгох 300 мянган төгрөгийг тэгш эрхтэй олгохыг шаардлаа

17/12/06 12:25

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2017 оны төсвийн тодотгол 2018 оны төсөвт эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин нэмэгдүүлэхийн тулд олон жагсаал цуглаан хийсэн.

Өнгөрсөн баасан гарагт Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбоо, улсын гурван талт хэлэлцээрийг эхлүүлж зөвшилцсөн хэдий ч хэлэлцээр цаашид үргэлжлэх боломжгүй байдалд хүрсэн учир хамтын маргаан үүсгэх нөхцөл үүссэн талаар өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Засгийн газраас төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхээр энэ онд багтаан 300 мянган төгрөг олгохоор улсын хэлэлцээрээр тохиролцож 55.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан юм.

Гэтэл уг мөнгөн олговрыг өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад олгохгүй гэдгийг ЭМЯ, Сангийн яамнаас мэдэгджээ. Иймд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос өрхийн эмч, ажилтнуудад 300 мянган төгрөгийг ялгаварлахгүй олгохыг шаардаж өнөөдөр Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Хэрэв шаардлагын хариуг өгөөгүй тохиолдолд энэ сарын 8-ны өдөр жагсаал цуглаан байгуулж, цаашид ажил хаях эсэх талаар хэлэлцэхээр болжээ.

Тухайлбал Монгол Улсын хэмжээнд нийт 236 өрхийн эрүүл мэндийн төвд 3000 гаруй өрхийн эмч, эмч мэргэжилтнүүд хүн амын эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэж нэг өрхийн эмч сувилагчид 2200-3200 хүн ам, 70-123 нярай хүүхэд 60-135 жирэмсэн эх, 89-110 өндөр настан, 15-35 хэвтрийн иргэд оногдож байна гэдгийг онцоллоо. Тэдний зүгээс хүн ардынхаа нийгмийн эрүүл мэндийн асуудлыг нуруун дээрээ үүрч яваа эмч нарыг ялгаварлан гадуурхаж байгааг эсэргүүцэн шаардлагад хариу өгөхгүй бол ажил хаяна гэдгийг сануулав.

Хэвлэлийн хурлын үеэр өрхийн эмч нарын төлөөллүүд “Бид гутлаа эргэтэл ажиллаж, нохойд хөөгдөж, айл айлын хаалга нүдэж хагас бүтэн сайнгүй илүү цагаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс салбартаа үнэнч зүтгэснийхээ төлөө гадуурхагдаж төрөөс үзүүлж байгаа эрүүл мэндийн ажилчдын бодит орлогыг нэмэгдүүлэхээс хасч байгааг эсэргүүцэж байна” гэлээ.

 Э.Ариун

Share Button

Сэтгэгдэлүүд

4 сэтгэгдэл.
  • Зочин 202.9.42.121

    2017/12/06 at 14:46

    Төр засаг эрүүл мэндийн салбарын бүхэл бүтэн анхан шатыг ингэж үнэлж байгаа бол яаая гэхэв? Өрхийн эрүүл мэндийн төв эрүүл мэндийн салбарт хэрэггүй гэж байгаа бол үүдээ хаагаад ажлаа хаялаа.Хариуцлагыг төр засаг даагаарай.

  • Anonymous 202.9.42.121

    2017/12/06 at 14:55

    Sanal negdej bna demjij bna

  • Мөнхзул 202.9.42.121

    2017/12/06 at 14:58

    Биднийг ялгаварлахгүй мөнгөн урамшууллыг олгож өгнө гэж итгэж байна.

  • Зочин 202.9.42.121

    2017/12/06 at 18:00

    Сонин шүү бодлого шийдвэр гаргах болохоор хувийн байгууллага гээд эрх ашгийг нь боочихно, ажлаа хийлгэх болохоор гэрээлэн гүйцэтгэдэг чухал байгууллага эвий2 гээд л хамаг ажлаар дарчихна. Хэлдэг 3, хийдэг ганцын үлгэрээр сөхөө сэвээгүй ажлаар дарна. Ямар ч аргазүй өгөлгүй ажил хий гэж явуулчихаад хэдэн арваараа ирж шалгана, дадлага туршлагаараа ялгаатай дарга нар нь нэг ажлыг хэд хэдэн өөр төрлөөр хийж, үйлдэхийг шаардана. Хэтэрхий данхар тогтолцоотой, дарга ихтэй, дарамт ихтэй, хариуцлага ярихаар эзэн олдохгүй муугаараа өрх л унана. Дээд шатлалдаа нэг хүн нэг үйл ажиллагаа хариуцаад ажилладаг бол доод шатлалд нь бүх ажлыг нь нэг хүн хийдэг гэдгийг мэдэхгүй, өөрсдийнхөө ажлыг төгс болгох гэж шахна. Тайван байж байснаа хагас бүтэн жилээр ажилтай гэдгээ мэддэг юм шиг долоо хоногийн хэдэн өдрөөр ч хамаагүй сургалтаар шахчихна. Мэдэхгүй ээ хүн амаа үзэж, эргэлт хийж, дуудлаганд явж, сургалт зохион байгуулахын яг хаагуур нь сургалтанд сууж, бичиг цаасны ажлаа үйлдэж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


6 × 4 =