Д.Сэржмядаг охины ээж Б.Хоролмаа мянга, мянган ээжүүдэд захидал бичжээ

Around Mongolia-н зураг.

Дорноговь аймгийн Замын-үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч, найман настай Д.Сэржмядаг охин 11-р сарын 2-ны өдрөөс хойш ор сураггүй алга болж өдгөөг хүртэл олдоогүй байгаа юм. Охиныг алга болсон цагаас эхлэн эрлийн баг, ар гэрийнхэнтэй хамран хайж байгаа ч сургийг гаргаж чадалгүй ар тасраад байна. Иймд охины ээж Б.Хоролмаа мянга мянган ээжүүдээс сэтгэлийн дэм хүсэж охиноо түргэн олдоосой хэмээн захидал бичжээ.

Мянга мянган ээжүүд минь үрээ хүлээсэн сэтгэлийг минь түрэн хурайлаарай. 

-Өөдөсхөн үр минь ээж аавдаа нархан мэт гийж ирсэнсэн. Гэтэл дайн дажингүй, амар амгалан, хүний эрхийг дээдэлдэг ардчилсан нийгэмд охин үрээ ор сураггүй алдаад хэдийн нэгэн сар өнгөрч. Ороод ирэх вий гэж хаалга ширтэж,ойр холын сурганд чих тавьж,мэлмийгээ горьдоож, сэтгэл минь үйрч бутарч сууна. Амьд мэнд шүү гэх бяцхан тайтгарлаар итгэлээ аргадна. Хаана яаж бүлтийгээд сууж буй бол хэмээн айдсыг нөмөpч буйгaa нуухгүй ээ…Ээжтэй хүн алзахгүй дээ гэдэг шиг эхийн cүүн сэтгэлээр охиноо ХУРАЙЛСААР, ХУРАЙЛСААР…
Миний бяцхан наран минь ижийдээ ирж санах бэтгэрлийг минь учралын нулимсаар угаагаад өгөөч.
-Бурхан минь үрээсээ сураг алдарсан шар махтайгаа хатаж,өдөр хоногийг дулимаг ухаантай өнгөрүүлэн аядан буй нэгэн ээжийн дуу хоолойг сонсооч. Үр минь,охин минь ээждээ ирээч. Амьд мэнд, алгуурхан хаалгаа нээгээд,инээмсэглээд ээжийнхээ энгэрт ирж эрхлээч….

Миний дуу хоолойг мянга мянган ээжүүд минь түрэн, тараан түгээгээрэй…

МОНГОЛЫН САЙХАН ЭЭЖҮҮД МИНЬ ХУРАЙЛААРАЙ…ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ… ЭЭЖДЭЭ ИР ҮР МИНЬ. ИЖИЙДЭЭ ГҮЙГЭЭД ИР. ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ…

Захидал бичсэн: Сэржмядаг охины ээж Б.Хоролмаа

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …