Украйны амбан захирагчийг Киев хотноо баривчилжээ

Халтарын Батсуурь-н зураг.

Грузины ерөнхийлөгч асан, Украины Одесса хот мужийн амбан захирагч асан Михайл Саакашвилиг өнөөдөр Киев хотноо баривчилсан байна. Зүүн европ дахь АНУ болон барууныхны хамгийн итгэл хүлээсэн улс төрч байсан, 2003 оны “Сарнайн хувьсгал”-ын үр дүнд Грузины ерөнхийлөгч болж 2013 онд буусан Саакшвили 2015 онд өөрийн эх орон Грузины иргэншлээс татгалзаж Украины иргэншил авч ерөнхийлөгч Порошенкотой хамтран Украйныг “ардчилсан ” замаар хөгжүүлэх, Оросын эсрэг тэмцэх тэмцэлд хүчин зүтгэсэн боловч төдийлөн амилт ололгүй Украинаас хөөгдсөн. Гэвч тэрвээр өдгөө хамтрагч асан Порошенкогийнхоо эсрэг тэмцлийг өдөөснөөс Украины аюулгүй байдлын албаныханд баривчлагдсан байна.
Өдгөө Грузины засгийн газраас ерөнхийлөгч асан Саакашвилиг авилга, албан тушаалын гэмт хэрэгт буруутгаж байгаа бөгөөд түүнийг Грузины аюулгүй байдлын албанд тушаан өгөхийг бусад улсуудаас үүн дундаа Украины засгийн газраас шаардсаар байгаа аж.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …