Кино жүжигчин София Лоренгийн “Life ”сэтгүүлд авахуулсан гэрэл зургууд

Италийн алдартай кино жүжигчин  София Лоренгийн  1967 онд Life сэтгүүлд гэрэл зурагчин Альфредом Эйзенштадтомын хальснаа буулгасан зургийг толилуулж байна.

 София Лорен 1934 оны есдүгээр сарын 20-нд төржээ. Тэрбээр бага насандаа   өөрийгөө од болно гэж боддоггүй байжээ. Сургуулиасаа олж авсан шашны хүмүүжлийн нөлөөллөөр  гэлэнмаа болохыг хүсдэг байв. Түүний хойд ээж Ромильда Виллани төгөлдөр хуурч болгох гэж оролджээ. Гэвч дуулгавартай даруухан охин нь үгэнд нь оролгүй явсаар “Далайн гүнж” тэмцээнд ялсны дараа Софиягаа кино-од болгохоор хатуу шийдэж, Неаполь хотын  урлагийн сургуульд оруулсан гэнэ.

Нэгэн удаа хичээл дээр Софиягийн профессор багш Карло Россини нь Америкууд “Quo Vadis?” гэдэг киноны зураг авалтанд залуу жүжигчдийг шалгаруулж авч байна гэж хэлсэн нь София Шиколонегийн хувь заяаг өөрчилжээ.

Ромильда тэр дороо охиноо дагуулан Ром руу яаран гарчээ. София ямар ч хүндрэлгүйгээр сонгон шалгаруулалтыг давж тэр кинонд жижигхэн дүрд тоглосон боловч “амьтны хараанд өртсөнгүй” өнгөрөв. Гэвч 15-хан настай охины хувьд кино дэлгэцэнд анх удаа гарна гэдэг хэзээ ч мартагдашгүй анхны амжилт байлаа.

София Шиколоне эхлээд жижиг дүрүүдэд София Лаццаро нэрээр тоглодог байжээ. Харин 1952 онд “Далай доорхи Африк” гэдэг кинонд анх удаа гол дүрд тоглохоор болсон үед нь “Титанус-фильм” студийн эзэн Гоффредо Ломбардо, София Лаццаро гэдэг нэр ашиг орлого авчирч чадахгүй гэж үзэн, жүжигчин бүсгүйд Софи Лорен гэж нэр санал болгосон ажээ. Ийм нэр ямар ч хүнд аятайхан сонсогдох бөгөөд амархан цээжлэгдэнэ гэж тооцсон нь зөв байжээ.

Софиг од болгосон кино бол Клементе Фракассигийн найруулсан алдарт Вердигийн “Аида” дуурийн кино хувилбар байсан юм. 1953 онд “Аида” дэлгэцэнд гарахад үзэгчид ч, шүүмжлэгчид ч маш сайнаар хүлээж авсан бөгөөд энэ мөчөөс хойш Софи Лорен гол дүрүүдэд  тоглож эхэлжээ.

 

Санал болгох мэдээ

Энхийг сахиулагчид Сар шинийн баяраа тэмдэглэлээ

   БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын …