Сумочдын сарын цалин ийм байдаг

17/12/05 01:31

Холбоотой Зураг

Сумо бөх нь 1.5-аас хоёр мянган жилийн тэртээ Японы сүмийн уламжлалаас үүдэлтэй, Японы үндэсний бөхийн спорт юм. Түүхэн хөгжлийн явцад сумо бөхийн спорт тогтсон дэг жаягаа хадгалж ирсэн уламжлалтай. Сүүлийн үед Монгол сумочидтой холбоотой таагүй мэдээ Японы хэвлэлүүдээр цацагдах болсон ч Монгол залуус дэвжээг эзэгнэж сумо бөх сонирхогчдын тоог нэмэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Ингэхдээ сумо бөхийн түүхэнд дөрвөн аварга тоологдож байв. Үүний гурав нь Монгол. Гэвч Харумафүжи зодог тайлснаар олон сумо бөх сонирхогчдын сэтгэлийг гонсойлгож түүхийн хуудаснаа бичигдэхүйц үйл явдал саяхан болж өнгөрлөө. Энэ үйл явдлаас хойш сумо бөхийн журамд өөрчлөлт оруулж сумочдыг хатуу дэг жаягийг мөрдөхийг сумо бөхийн холбоо сануулж байв. Сумочдын сарын цалин хөлс ч зэрэг зиндаанаас хамааран олгогдох бөгөөд доод зиндааны бөхчүүд цалин авдаггүй журамтай. Тэдний сарын цалин зиндаанаас хамааран сард 12-60 мянган долларын цалин авч хажуугаар нь ивээн тэтгэгчийн гэрээ хийдэг аж.

Японы мөнгөн тэмдэгт Иений ханшийг 16.91 монгол төгрөгөөр жишиж үзвэл (цолны дарааллаар)

ЁКОЗҮНА 2.820.000-иен=47.7 сая төгрөг

ОЗЕКИ 2.350.000-иен=39.7 сая төгрөг

СЕКИВАКЕ 1.700.000 иен=28.7 сая төгрөг

КОМҮСҮБИ 1.700.000 иен=28.7 сая төгрөг

МАГЕШИРА 1.300.000 иен=22 сая төгрөг

ЖҮРО 1.030.000 иен=17.4 сая төгрөг

Share Button

Сэтгэгдэлүүд

1 Сэтгэгдэл.
  • нэргүйбаатар 103.57.95.156

    2017/12/05 at 18:35

    аргагүйл юм байнадаа үхэлдээд байдаг нь

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


8 × 3 =