М.Анхцэцэг Дэлхийн аваргын медальтан боллоо

Монголын Хүндийн өргөлтийн холбоо-н зураг.

АНУ-ын Калифорни Анахайм хотод зохион байгуулагдсан хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн ДАШТ-д манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяраар удирдуулсан Азийн аварга, залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэг тэргүүтэй гурван тамирчин оролцсон билээ. ДАШТ-ий 75 кг-ын жинд Азийн аварга, залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэг өрсөлдөн Дэлхийн аваргын медалийг эх орондоо авчирлаа. Тэрбээр эхний оролдлогоор 101 кг-ыг өргөж, удаах 106 кг-ыг алдаатай өргөсөн ч сүүлийн гурав дахь оролдлого 107 кг-ыг амжилттай өргөж хүрэл медалийн эзэн болж Монголын хүндийн өргөлтийн тамирчдаас анхлан Дэлхийн аваргын медальтан болсон тамирчин боллоо.

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …