Эллен Дедженерес 18.6 сая ам долларын үнэтэй хаус худалдаж авчээ

Эрч хүчтэй гэгддэг Америкийн ярилцлагын шоуны алдарт хөтлөгч Эллен  Дедженерес Опрагийн шоунд оролцсоноор нэр хүнд нь өссөн билээ. Анх телевизийн салбарт хөлөө олох тийм ч амар байгаагүй ч шантарч цуцаагүй гэдэг.

2003 оны зун Disney-н “Немогийн эрэлд” хүүхэлдэйн киноны Дори загасны дүрд дуу оруулжээ. Түүний дараа 2003 онд хийсэн нэвтрүүлэг нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байдаг. 2006 онд Оскарын ёслолд оролцож байсан Эллен түүнээс хойш Оскарын шагнал гардуулах ёслолыг 2  удаа хөтөлжээ.

Тэгвэл Эллен саяхан 18.6 сая ам долларын үнэтэй хаус Калифорнийн Санта Барбарад худалдаж авчээ. Түүний хаус таван унтлагын өрөөтэй болохыг үл хөдлөх хөрөнгийн газрын ажилтан хэлсэн байна. Хаусын ихэнх цонх далай руу харсан аж.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …