Гранд сэтгүүл 100 дах дугаараа эрхлэн гаргалаа

17/12/04 12:18


Монголын сэтгүүл зүйн салбарт шинэ өнгө төрх, мэдээллийн давалгаагаар хүч түрэн орж ирсэн “Гранд” сэтгүүл 7 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулахдаа хүн төвтэй сэтгүүл зүйг мэргэжлийн ёс зүй, нийгмийн хариуцлагатайгаар хөгжүүлэхийг гол зорилго, үнэт зүйлээ болгон ажилласаар өнөөдрийг хүрлээ.

Сэтгүүл зүйн ёс зүй гэдэг нь шударга үнэн байх, ямар нэг үндэслэлгүйгээр бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байхыг хэлнэ. Сэтгүүл зүйн нийгмийн хариуцлага гэдэг нь нийгмийн шударга бус, зүй бус явдлыг ямар нэг хувийн амбиц, эрх ашгийн зөрчилгүйгээр зоригтойгоор илчлэн бичих, олон нийтийн санаа бодлыг зөв зүгт чиглүүлэх, нийгмийн сэтгэл зүйг залуурдах явдал юм.
Эдгээрийг эш үндэс болгон 7 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн “Гранд”-чууд “Болор үзэг 2012”, “Best of Mongolia 2012, 2013”, Монголын сонины холбооны 2013 оны “Оны шилдэг сэтгүүл”, МСНЭ-ийн 2013, 2015 оны “Оны шилдэг сэтгүүл”-ээр тус тус шалгаран, уншигчдын талархлыг хүлээж, өөрийн гэсэн орон зайгаа бататгасаар байна. Мэдээллийн эрин гэгдэх өнөө үед нүсэр бичвэрээс зайлсхийх орчин үеийн уншигчдын хэрэгцээнд тохируулан фото зураг, баримт фактаар өгүүлэх бодит мэдээ, мэдээллийг нийтлэлийнхээ бодлого болгодог нь  тус  сэтгүүлийн бас нэг онцлог юм.
Нэг дугаарт 1-2 ярилцлага, асуудал дэвшүүлсэн 4-5 нийтлэл, сар тутмын тойм, сонгодог урлаг, дэлхийн алдар цуутай хүмүүсийн намтарчилсан хөрөг тус бүр 1-2, мэдээ мэдээлэл 35-55 нүүрээр тогтмол ордог байна.

Түүнчлэн “Гранд”-ын нэг имиж болсон “Гранд би” буланд өөр өөрийн ертөнцтэй, хэвлэлд төдийлөн ам нээгээд байдаггүй ховор хүмүүсийг оролцуулахыг хичээсэн бидний хичээл зүтгэл бодит үр дүнд хэдийнэ хүрлээ.
Сэтгүүлийн анхны дугаар 2010 оны 10 дугаар сарын 12-нд гарч байсан бол өнгөрсөн 11-р сард 100 дахь дугаараа өлгийдөн авчээ.

ugluu.mn

Share Button

Санал болгох.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


× 9 = 18