Хөрөнгийн зах зээлийн мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ 9 САРЫН 23-НД ЭХЭЛНЭ


2013-09-19

Монголын хөрөнгийн биржийн сургалтын албанаас зохино байгуулдаг хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт амжилттай эхэллээ.
Хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг сар бүр зохион байгуулж байгаа ба дараагийн сургалт 9 дүгээр сарын 23-ны өдөр эхэлнэ. Монголын хөрөнгийн биржийн байранд санхүүгийн зах зээлд ажиллаж буй мэргэжлийн байгууллагын удирдлагууд, зах зээлд туршлагатай мэргэжилтэн, их дээд сургуулийн багш нар хичээлийг удирдан явуулдаг. Тус сургалтанд хамрагдахыг хүссэн зах зээл сонирхогч, оролцогч иргэн та бүхэн манай сургалтын төвийн 11313747-132 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авч бүртгүүлж болно.

Эх сурвалж: mse.mn

АРХУСТ ШУНХЛАЙ ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО


2013-09-19

СЗХ-ны 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 156 тоот тогтоол, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн Үнэт цаасны бүртгэлийн журмын 50, 57 дугаар зүйлийг үндэслэн “Архуст шунхлай”  (MSE : SUN) ХК-ийн гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 75 874 ширхэг энгийн хувьцааг нэгдэж буй “Евроази капитал монголиа” компани нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 2  195 018 ширхэг энгийн хувьцаагаар нэмэгдүүлэн нийт 2 270 892 ширхэг хувьцаатай болгож үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсан байна.

Нэгдэж буй компани нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй брокер, дилер, андррайтерийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цаашид тус компаний үндсэн үйл ажиллагааг “Архуст шунхлай” ХК үргэлжлүүлэн явуулах ажээ.

 “Ар хуст шунхлай” ХК (MSE : SUN)-ийн тухай:

Захирлын нэр: Г.Оюунболд

МХБ-д бүртгүүлсэн огноо: 1992-05-09

Хувьцааны төрөл: Энгийн
Нийт гаргасан хувьцаа: 2,270,892
Төрийн мэдэлд: 0
Нэрлэсэн үнэ: 100₮
Хаалтын ханш: 18₮

 

 

ТОРОНТОГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ ПРИМА ФЛУРСПАР КОМПАНИ “БЭРХ УУЛ” ХК-Д ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ


2013-09-19

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Прима Флурспар (TSX-V:PF) компани нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Бэрх уул” (MSE:BEU) ХК-д хөрөнгө оруулалт хийхээр тус компанийн дийлэнх хувьцааг эзэмшигч АНУ-ын хөрөнгө оруулалтын Файебөрд санд санал хүргүүлж хэлцлийн үндсэн нөхцлийг талууд зарчмын хувьд тохиролцсон тухайгаа зарлалаа.

Прима Флурспар компани нь харилцан хувьцаа солилцох замаар хувь эзэмшихээр “Бэрх уул” ХК-ийн гол хувьцаа эзэмшигч Файрбөрд хөрөнгө оруулалтын санд саналаа илэрхийлсэн байна. Энэхүү гэрээ хийгдсэнээр Прима Флурспар компани “Бэрх уул” ХК-д доод тал нь 6.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгох үүрэг хүлээж байгаа аж.
Прима Флурспар компани нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд Канад улсад жоншны хайгуулын Лиард төсөлтэй бөгөөд нийт 22 мянган га талбайг хамарсан хайгуулын тусгай зөвшөөрөлтэй ажээ.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Бэрх уул” ХК нь 1954 онд байгуулагдсан Монголын ууган уул уурхайн компани нэг бөгөөд Хэнтий аймагт байрлах Дэлгэрхааны жоншны ордыг эзэмшдэг юм. Дэлгэрхааны жоншны орд нь сүүлд хийсэн NI 43-101 олон улсын стандартаар 33.7% дундаж агуулгатай 9.6 сая тонн нөөцтэй гэж тогтоожээ. Хөрөнгө оруулалт хийснээр тус ордын олборлолтыг 2014 онд эхлүүлж жилд 120 000 тонн бүтээгдэхүүн гаргахаар тооцоолж байна.

Эх сурвалж: Бэрх Уул ХК

Ugluu-logo16

Санал болгох мэдээ

“Монгол үйлдвэрлэгчийн брендийг дэмжцгээе”аян боллоо

  Монголын үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээлд тэргүүлэгч  “Баянзууч” компани санаачилан   “Монгол үйлдвэрлэгчдээ, …