Таны үсэнд сам нөлөөлдөг гэдгийг мэдэх үү

Таны үс сайхан байх эсэх нь шампунь, лак, будаг зэргээс шалтгаалдаггүй. Үс сайхан байхад хамгийн чухал нь өөрийн үсэнд тохирсон самтай байх ёстой. Үсний сам олон янз байдаг.

Хурц үзүүртэй самаар нялх болон бага насны хүүхдийн үсийг самнаж болохгүй.

Жишээ нь: модон, металл, хуванцар сам гэх мэт. Төмөр сам нь эдэлгээ сайтай олон жил хэрэглэгддэг, шүд нь хугардаггүй сайн талтай ч шингэн болоод хуурай үсэнд огт тохирдоггүй. Төмөр сам нь шингэн болоод хуурай үстэй хүний хуйхыг гэмтээж, үсний үзүүрийг салаалуулдаг муу талтай.

Хурц үзүүртэй самаар нялх болон бага насны хүүхдийн үсийг самнаж болохгүй. Хуванцар сам нь нарийн ширхэгтэй шингэвтэр үсэнд сайн тохирдог. Хуванцар самаар үсээ самнах гэж байгаа бол хүйтэн усанд норгож байж самнах хэрэгтэй.

Модон сам нь хүний үс самнахад нэн тохиромжтой байдаг. Модон сам үсэнд цахилгаан үүсгэдэггүй. Үсний самийг 7 хоногт 2 удаа савантай усаар сайтар угааж байх хэрэгтэй.

Самаа өөр хүнтэй сольж сольж болохгүй. Хуванцар болоод металл самыг байнга угааж хэрэглэдэггүй.  Үсний хэвийн ургалтад массажны сам сайнаар нөлөөлдөг.

Самаа өөр хүнтэй сольж болохгүй.

Массажны сам хуйхыг амрааж, үсийг тэжээллэг болгодог чанартай. Мөн арьсны хөлсийг ялгаруулдаг учир түүгээрээ тэжээл авдаг сайн талтай. Массажны самаар өнгөө алддаг, хугарамтгай үсийг самнаж болдоггүй.

Үсээ угаасны дараа массажны самаар самнавал үс ширэлддэг муу талтай. Нойтон үсийг хол зайтай шүдтэй самаар самнана.

Самны шүд зөөлөн бөгөөд үзүүр нь бөөрөнхий байвал сайн. Хуванцар самны үзүүр бөөрөнхий байхад хуйханд сайн нөлөөлнө.

Урт үстэй бол хуванцар болон модон массажны самыг хэрэглээд хэрэггүй. Учир нь эдгээр самнууд үсэнд нь орооцолддог.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …