Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын хөнгөлөлт эдэлнэ

17/11/30 09:43

“Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор манай улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутгаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэх юм.

Хэлэлцээрийн төсөлд:

–  Хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх

–  Бусад чиглэлтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хадгалах

–  Ачааг хилээр нэвтрүүлэхдээ хөнгөвчлөх, ачаа тээврийн өсөлтийг дэмжих

–  Монгол Улсын экспортлогчдыг далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэх зэргийг тусгасан байна.

Share Button

Сэтгэгдэлүүд

2 сэтгэгдэл.
  • дүр эсгээгүй 103.57.93.223

    2017/11/30 at 20:01

    Больж үз. Яаж ингэж шоудаж чаддаг байна аа.Бүр 25 жил шүү хэ хэ. Зүүдлээгүй байгаа даа.Олон улсын тээврийн тарифийг нэг улс дангаараа мэдээд хөнгөлөөд байдаггүй л байсан даа. Олон улсын тээврийн тарифийн асуудал зохицуулдаг,хариуцдаг “СМГС” гэж олон улсын байгууллага байдаг. Түүнийг татан буугдсан гэж дуулаагүйл юм байна. Ард түмнээ дорд үзэж энэ мэт үдэсгүй талдаа асуудлийг цахимаар тарааж доромжлох хэрэггүй. Таныг төрөөгүй байхад тээвэрт ухамсарт амьдарлаа зориулсан олон аван ахмадууд өнөөдөр амьд сэрүүн байгшаа шүү

  • дүр эсгээгүй 103.57.93.223

    2017/11/30 at 20:07

    Балчир хүүхдээ!!!Олон улсын асуудал нь Хүрэлсүхийн засгийн газрийн сэрүүн зүүдийг хүлээн аваачүү үгүйчүү. Өөрсөдийнхөө сэрүүн зүүдийг ажил болчихсан мэтээр нийгмийн сүлжээнд тарааж асуудлыг мэдэх худлаа хэлж байгааг гадарлах хүмүүсийн дургүйг хүргэж мэдэхгүй нэгний толгой эргүүлэх хэрэггүй ээ

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


− 1 = 1