Хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээр 15 эмч ОХУ-д суралцана

 ОХУ-аас манай эмч эмнэлгийн ажилчдыг “Эх барихын яаралтай тусламж”, “Хүүхдийн өвчин ба халдварт өвчин”, “Хүүхдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга зам” гэсэн үндсэн гурван чиглэлээр эмч нарыг жил бүр сургаж байгаа юм.

Өнгөрсөн жил Москва, Санкт Петербург хотод болсон “Эх барихын яаралтай тусламж”, “Хүүхдийн өвчин ба халдварт өвчин” сэдэвт сургалтуудад эх барих, эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэг, хүүхдийн эмч, халдвартын зэрэг 19 эмч хамрагдсан.

Гурав дахь удаагийн баг хүүхдийн яаралтай тусламжийг чадвахжуулах чиглэлээр суралцах бөгөөд ирэх сарын 2-нд ОХУ-ыг зорих юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургалтад хамрагдах багийнхантай уулзаж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж ажиллаж байгаа, сургалтад хамрагдаж ирээд сурсан, мэдсэн, олж авсан туршлагаа бусдадаа түгээх, үр дүнтэй ашиглах тал дээр анхаарах хэрэгтэйг хэлжээ.

Эх сурвалж:ЭМЯ

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.