2010 оноос хойш махны экспорт анх удаа 20 мянган тоннд хүрлээ

17/11/29 10:35

Манай улсад мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг 40 гаруй аж ахуйн нэгж байдаг. Эдгээр компанийн төлөөлөл болгож “Мах маркет”, “Мах импекс” компаниудад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар ажиллалаа.

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт 22,620 тн мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ, БНХАУ, ИБНИУ, БНСУ, Япон, Казахстан, Катар, Эмират улсуудад экспортолсон байна. Экспортын орлого нийт 44 сая ам.доллар буюу 108 тэрбум төгрөгт хүрсэн байна. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 19.8 мянган тн адууны мах, 480 тн үхрийн мах, хонины мах 1,532 тн, нийт 21.8 мянган тн малын махыг экспортолсон байна. Мөн дулааны аргаар боловсруулсан болон бусад махан бүтээгдэхүүн 2.8 мянган тонныг экспортолсон байна. Нийт экспортолсон мах, махан бүтээгдэхүүний 90 хувийг адууны мах эзэлж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Хүнсний аюулгүй байдлын зөвлөл маргааш буюу 11 дүгээр сарын 29-нд хуралдаж, мах экспортод гаргах квотыг нэмэгдүүлэх талаар ярилцана.

2017-2018 онд малын махны экспортын нөөцийг тооцож үзвэл хонь 3,412.4 мянга толгой буюу маханд шилжүүлснээр 61.4 мянган тонн, ямаа 3,132.9 мянган толгой буюу маханд шилжүүлснээр 47.0 мянган тонн, үхэр 214.2 мянган толгой буюу маханд шилжүүлснээр 27.9 мянган тонн, адуу 190.9 мянган толгой буюу маханд шилжүүлснээр 28.6 мянган тонн, нийт 165 мянга орчим тонн байна.

Махны экспорт 2012-2016 он хүртэл 4-5 дахин нэмэгдсэн. Өнгөрсөн онд 9.2 мянган тонн мах экспортолсон бол энэ оны гаалийн мэдээгээр 21.5 мянган тонн мах экспортлоод байна. Дотоодын хэрэгцээнд жилд 10-12 сая толгой мал бэлтгэж байна. Үүнээс гадна жилд есөн сая толгой мал бэлтгэж, мах экспортлох бүрэн боломжтой байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

 

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


6 × 3 =