Гадаад ертөнцөөс тасарсан Төвөд ард түмэн /фото/

Гэрэл зурагчин Фила Борджеса дэлхийн улс орныг тойрон аялахдаа ард түмний ахуй амьдралыг харуулахыг зорьдог билээ. Энэ удаад дэлхийн нүүр царай буюу эгэл жирийн ард түмний байгалиас заяасан гоо үзэсгэлэнг камерын дурандаа буулгасан байна. Түүний уран бүтээлүүд ялангуяа алслагдсан бүс нутгийн өвөрмөц соёл иргэншилтэй хүмүүсийн аж байдлыг буулгадаг онцлогтой. Харин энэхүү зурагт Төвөд үндэстний ард иргэдийн хөргийг буулгажээ.

Төвөд үндэстэн Хөхнуур-Төвөдийн далайн төвшнөөс дээш 4900 метрт өндөрлөгт дасан зохицож амьдарсаар ирсэн. Буддын шашныг амьдралын гол хэв маяг болгон шүтдэг. Төвөд орон өдгөө Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харьяанд Төвөдийн өөртөө засах орон, Сичуань муж, Хөхнуур мужид хуваагддаг. Төвөдөөс гадна Хятад, Монба, Хотон, Чян, Лоба зэрэг яс үндэстэн зэрэг хүмүүс амьдардаг.

Санал болгох мэдээ

Фото: Эжөү Хуаху нисэх буудал нь жилд 3.3 сая тонн ачааг дотоод гадаадын 100 хотод хүргэдэг

Эжөү Хуаху Олон улсын ачаа тээврийн нисэх онгоцны буудал нь Хятадын Хүбэй мужийн Эжөү хотын …