14 настай охин Хятадын кино наадмаас шагнал хүртлээ

17/11/26 06:37

Өчигдөр  Тайвань улсад зохион байгуулагдсан “Алтан Морь” кино наадмаас 14 настай жүжигчин Вики Чен “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн  шагнал хүртжээ. Тэрээр “The Bold, The Corrupt and The Beautiful” кинонд тоглосон дүрээрээ шагнал авсан аж.

Түүнтэй кинонд хамтран тоглосон Хонконгийн жүжигчин Кара Вай “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагнал авсан бөгөөд Вики мөн энэ номинацад нэр дэвшсэн байна. Баян чинээлэг гэр бүл, гэмт хэргийн талаар гардаг уг кино долоон төрөлд нэр дэвшиж “Шилдэг эмэгтэй туслах дүр”, “Шилдэг эмэгтэй жүжигчин” болон “Шилдэг кино” номинацын шагналыг авсан.

Кино наадамд “The Great Buddha+” нэртэй кино таван “Алтан морь” шагнал авснаар энэ жилийн хувьд хамгийн их шагнал авсан кино болжээ.

 

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


5 × = 5