3d rendered illustration - painful stomach

Ходоодны өвчнийг эдгээх Монголын эртний арга


Ходоод

Ходоод бол хоол тэжээл боловсруулах эрхтэн гэдгийг хүн бүр мэддэг ч хайрлаж гамнах талаар төдийлөн санаа тавьдаггүйгээс элдэв өвчинтэй болсон байх нь элбэг. Ходоодны олон салаа өвчнүүдээс элбэг тохиолддог өвчин нь ходоодны шархлаа юм.

-Тарваганы тосыг шөнө дунд нэг халбага уувал ходоодны шарх эдгэнэ.

-Хойлогийн мах, ходоодыг хатааж нүдсэн борцыг буцалсан усанд 1 халбага хийж бүрж уухад эдгэнэ. Өдөрт 3 удаа уудаг. Хойлогийн ходоодыг хатааж нүдээд ширгээсэн хагас аяга усанд амны халбагыг хийж бүрээд уудаг. Өдрийн гурваар 14 хоног уухад эдгэнэ.

– Манай оронд элбэг ургадаг таван салааг хандалж уухад сайн билээ.

– Чонын ходоодыг чанаж шөлийг нь уудаг ба ялангуяа ходоодны шингэц муудахад тустай.

– Чацарганын тосыг хоолны халбагаар өдөрт 3 удаа уувал эдгэнэ.

– Тахианы ходоодыг хатааж нүдээд өдөрт 3 халбага уудаг.

– Шинэ төмсний шүүсийг адил сахартай хольж буцалгаад хатааж нүдээд усаар даруулж уухад шарх лавтай эдгэнэ.

– Монголчууд ярьдаг ходоодны бадгана өвчинд өглөөний өлөн шээсээ авч өдөрт 3 аягаар сар уухад эдгэдэг билээ.

– Ширгээсэн усанд зөгийн бал хийж уух нь шарх эдгээх сайн эм болно.

– Нохойн хошуу буюу ганьдгарын буурцагыг хандалж зөгийн балтай өдөрт 2 удаа аягаар уухад лавтай эдгэнэ.

– Чацарганы тосыг нь эмийн журмаар уух сайн.

– Жанчивлан сувилалын эмч Цэвээн тарваганы бөөрний өөхийг наранд тавьж саванд тосч аваад газар хадгалж өдөрт 2 халбага тос өглөө оройд уусаар 14 хоног уугаад ходоодны шархлаа эдгээсэн гэдэг билээ.

– Архаг өвчтэй хүн ургамлын тос 1 амны халбагыг балгаж гаатай чихэр хүлхэнэ. Залгиж хэрхэвч болохгүй. 10 минут байлгаад өтгөрсөн тосыг асгаж амаа зайлна.Өглөө өлөн дээр,оройд хийгэд байхад 10-20 хоногт эдгэнэ.

– Мах шингэхгүй бол цагаан луувангийн шүүс буцалгаж уувал сайн.

Ходоодны хорт хавдар буюу нарийн

Монголчуудын үндсэн өвчин гэж хэлж болох энэ өвчнийг монголчууд “нарийнтах” гэж ярьдаг бөгөөд бага байхад цус харвах, дайрлага дайрах хоёроос өөр өвчин бараг байгаагүй санагдана. Хүнийг өлсгөж харангадуулж үхүүлдэг энэ өвчнөөр өвдөөд эдэгсэн хүн мэр сэр байх ажээ.

– Цог хорхой буюу тонгой хар гэдэг нь эмчилгээний ховор амьтан бөгөөд 4 хөлтэй, 6 хөлтэй гэж 2 янз байдаг. 4 хөлтэй нь илүү сайн гэдэг юм билээ.

– Хорт хавдарт чонын ходоод идэх сайн гэдэг.

– Цог хорхойг архинд хийж эмчилгээний журмаар уудаг боловч амьдаар залгихыг гүйцэхгүй юм. Архинд 7 ширхэгийг өмхийг нь гаргахгүй хийдэг.

– Говь алтай аймгийн Эрдэнэ сумын нэг эмэгтэй цог хорхойг олноор түүж савтай усанд хийгээд усаа ууж байдаг бөгөөд одоо ч хэвээр хэрэглэсээр байгаа билээ.

– Ёл шувууны мах, ходоод идэж өвчнөө эдгээсэн хүн байдаг бөгөөд ёл шувуу мах ховор учир тэр бүр олдохгүй. Байдаг богд Хавтага, Тахийн шар нуруунд л байдаг.

– Чонын мах, цус халуунаар нь идэх билээ.

– Доргоны халуун цус уух нь сайн.

– Шар шувууны махыг чанаж шөлтэй нь идэж уудаг.

– Сохорномингийн махыг шалз чанаж шөлтэй нь идэж уух.

– 3 ширхэг хатааж нүдээд гансаар татах зэрэг олон аргууд хэрэглээд эдгэсэн хүмүүс олон байдаг юм билээ.

Анги улсын эрдэмтэн Жон Армстрон ямар ч өвчнийг хүн өөрийн шээсээр эмчилж болдгийг дурьдсан “амьд ус” гэдэг ном бий. Ер нь өглөөний өлөн шээс анагаах чадлаар сайн. Ходоод дотор, элэг цөс эмэгтэйчүүдийн гэх мэт ямар ч өвчинд шээс сайн. Намайг бага байхад миний буурал аав Лантуу элдэв халуун ханиад халдварт өвчинтэй газар явахдаа гарсан шээсээ ууж шархаа угааж шавшиж бай гэж надад захидаг байлаа. Өөрөө есөн эрүү шүүлтийг давж гарахдаа шээсээ ууж шархаа шавшиж эдгээсэн гэж ярьдагсан. Тэр үед би бага байсан болохоор сонсоод л өнгөрсөн. Хожим олон газар явж олон хүний яриа сонсож буурал аавын хэлсэн нь үнэхээр ач тустай арга гэдгийг өөрөө хэрэглэж байж л үнэмшсэн дээ.

– Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Маруш 4 ширхэг цог хорхойг унгуулахгүйгээр 1 шил архинд хийгээд эмийн журмаар ууж нарийнаа эдгээсэн гэдэг билээ.

– Чонын ходоодонд байдаг шингэнийг асгалгүй хатааж аяга буцалсан усанд хатсан ходоодноосоо хэсгийг хийж хэсэг байлгаад бүгдийг нь уудаг гэж 1978 онд ярьж байсан хилийн цэргийн офицер байсан хүн одоо ч эрүүл саруул явж байна.

– Төвдүүд “Дувтоврилгор”гэдэг эмээ байнга уудаг бөгөөд нарийн гэдэг өвчин байдаггүй гэнэ.

– Энд зориуд дурьдхад хүн өөрийн өлөн шээсээ уугаад байхад олон төрлийн өчнөөс сэргийлж эдгээж чадна гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

– Өөрийн шээс өөрт эм болдгийг олон удаа үзсэн сонссон юм. Ходоодны өвчтэй Сэмжаан эмнэлгээр хэдэн жил яваад эдгэрээгүйд аяганы хагас ус буцалгаад нүдэж бэлдсэн Игүүшин жижиг халбагыг хийж бүрээд уугаад байсан нь зүгээр болжээ.

– Ходоод нь сунаад тайруулах болж үе үе цусаар бөөлжиж байсан юм. Эмнэлэг тайрна гэхэд Рагчаа эмч таван салаа уугаад үз гэж зөвлөхөөр нь нүдсэн таван салаа чимхийг 2 аяга усанд чанаж нэг аяга болгоод өглөө өлөн дээрээ 1 аяга өдөр бүр орой, мөн нэг аягыг 3 сар ууж нэг сар амарч дахин 3 сар уугаад эдгэсэн. Манай эхнэр ингэж эдгэснийг хожим Энэтхэгт үзсэн эмч “Ямар хачин юм бэ? Эрхий хуруу шиг сорви байна. Ийм том сорви эдгэдэггүй юм гэж байсан. Манай эхнэрээс гадна манай эгч, найз нар таван салаагаар эдгэсэн. Эгч хоол орохоо больсон байсан юм”гэж орчуулагч Ж.Гэндэндарам ярьж билээ.

– Ходоодны өмөн үүтэй хүн тарваганы тос уугад байхад хэдэн жил явна шүү гэж Говь-Алтай аймгийн Л.Хүрлээ ярьсан.

– Хоол идэхээ больчихсон хүн тарваганы тос өдөрт 3-4 халбага уугад 2 жил болж эдгэсэн билээ. Өмөн үү өвчинд хэрэглэдэг юм. Баян-Өлгийнхөн хэрэглэдэг.

– Ня-бо Шагдарсүрэн гэгч хоол идэж чаддаггүй эмч паалангийн шархтай гэж л дээ. Тэрээр архи ч сайн уудаг юм. 3 литр баавгайн өөх 6 сар ууж эдгээд олон жил боллоо.

– Хадны хааг ширгээд уухад суулгах өвчин зогсоно.

– Элэг өвдвөл голдуу баруун хавирганы ясан дор өвдөх, эвгүй оргих, гэдэс үргэлж хөөх, хоолонд дургүй болох бөөлжис хүрэх хоолны шингэц муудах, бие сулрах, тамиргүй болох, нүд, нүүр улайх, ам гашуу оргих, элэг томорсон мэт санагдах шинжүүдтэй.

 

эх сурвалж: budda.mn

 

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …